Өрөөний хаалгыг саван гараад гүйхдээ тэр үүдэнд нь зогсон байх Юнгигийн цээжийг санаандгүй мөргөчихөв.
Юнги тэрхэн зуур Суёоны норсон хацар, улайсан хамрыг хараад сандарсаар "Су...Суёон" гээд гараа сунгатал өөртөө хүргэх завдалгүй тэр гүйгээд явчихав.
...
Машинд ямар ч чимээ анир үгүй. Суёон хоёр гараа хооронд нь атгаад өвөр дээрээ тавин цонх руу хий хоосон харцаар ширтэх бөгөөд хэдийн оройн 10 цаг болсон ч Суёон энэнд нэг их анхаарахгүй байгаа бололтой. Хамгийн гол нь тэр юу нь үл мэдэгдэх зүйлийг дотроо бодон түгшүүртэй харцаар шаналан сууна. Магадгүй эмээгийнхээ хэлсэн хатуу үгийг ч юмуу.
Энэ анир байдлыг арилгах гэсэн мэт Юнги жолоо барингаа ямар нэгэн яриа эхлүүлэх гэж үе үе Суёоны зүг харах ч ам нь хий дэмий л ангалзан буцаад зам руугаа харах аж.
"Суёон? Нөгөө чи шууд гэртээ харимаар байна уу?" 15 минут орчим эргэлзэсний эцэст арай гэж хэдэн үг холбоод Юнги Суёоноос хариулт нэхэх мэт харцаар харав.
Гүнзгийхэн санаа алдаад Суёон машины цонхноос сая нэг юм нүдээ салган "Өөр сонголт байгаа гэж үү?" гэж Юнгигийн асуултанд асуултаар хариулав.
Суёон сулхан дуугаар "Гэрт намайг хүлээх хүн байхгүй. Бүгд эмнэлэг дээр…"
Юнги нам дуугаар "Тэгвэл хоёулаа хаашаа ч хамаагүй нэг тийш явах уу?"
Суёон хөмсгөө өргөн "Хаашаа?" гэхэд
Юнги "Чиний хүсч буй газар луу явцгаая. Сэтгэл чинь сэргэж болох газар луу" гэв. Тэгснээ " Хэрвээ чамайг хүсэхгүй байвал одоо шууд гэрт чинь хүргэж өгье. Чи... ядарч байна уу?"
"Тэгье ээ" гэх түүний богинохон хариултыг сонсоод л Юнги жолооныхоо ард дотроо дэвхцэж байгаа нь түүнийг маш их өөрчлөгдсөнийг илтгэх биз.
"Тэгвэл далай руу явж болох уу?" Эгдүүтэй гэгч нь Суёон зөвшөөрөл авах мэт ингэж асуув.
Юнги барагтай бол гайхширдаггүй хүн ч энэ удаад Суёоны үгэнд бага зэрэг гайхсан өнгөөр "ЮУ~?!" гэснээ "Болохгүй ээ" гэж шуудхан хариулан буцаад хэвийн төрхөндөө оров.
"ЯАГААД?" Суёон нүүрээ бага зэрэг үрчийлгэн асуув.
Юнги "Чи ийм орой болчихоод байхад далай явах гээд байгаа юмуу? Гадаа аль хэдийн 9 өнгөрчихөж… Бас та Сөүлийн төвд байгаагаа мэддэг хүн үү? Дээрээс нь наад өмссөн хувцсаа"
أنت تقرأ
Don't Leave Me
أدب الهواةЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.