"Жон Суёон өнөөдөр ч гэсэн сайн байлаа."
"Баярлалаа"
"Бусад нь ч бас хичээ. Би та нарыг Суёоноос суралцаж илүү ахиасай гэж хүсч байна. Бэлтгэлээ сайн хийцгээ! Ирэх долоо хоногт Жан захирал өөрийн биеэр ирж та нарыг шалгах болно."
Дадлагажигчид сургагч багшдаа бөхийн үдэж өгчихөөд буцаад л бэлтгэлдээ орох аж.
Уг нь багш явсан бол тэд ч бас тарж болох хэдий ч хэн ч эндээс явахгүй. Учир нь үлдээд орой болтол бэлтгэлээ хийх нь тэдний хувьд бичигдээгүй хууль билээ.
Арван охин... Илүү ч үгүй... дутуу ч үгүй яг арван охин хоорондоо үг солих ч завгүй хамтдаа саяхан шинээр дэглэсэн бүжгээ сургуулилна. Өрөөнд нэг хөгжим эхнээсээ дахин дахин тоглогдон, мөн завсарт нь тэдний амьсгалах дуу л гарах ажээ.
.
.
.
.
.
.
.
.
."Ахх~ Чи болохгүй байна шдээ!"
Мира ууртайгаар очин хөгжмөө хаагаад ард бэмбэгнэн зогсох охины өмнө очлоо.
"Яагаад нэг хөдөлгөөн дээрээ дахин дахин алдаад байгаа юм? Эсвэл чи тийм ой муутай юмуу?"
Мирагийн өөдөөс эгцэлж харж ч чадахгүй байгаа тэр охин "Уучлаарай" гэдэг үгийг л амны уншилга мэт хэлж байв.
Бусад охидын царайнаас хэдийн залхсан ядрангуй өнгө илэрнэ.
Арга ч үгүй дээ энэ үйл явдал түрүүнээс хойш хэд хэд давтагдаж байна.
"Олон удаа хийж байхад яагаад дахин дахин алдаад байгаа юм? Тэнэг юмуу?"
"Сун Мира! Наад үг чинь хэтэрч байна"
Жиёон тэрний хажуунаас эсэргүүцэх аж.
"Чи дуугүй байж үз! Яршигтай байгаа нь үнэн л биз дээ? Энэнээс болоод багийн үзүүлбэр бүтэлгүйтвэл юу болохыг төсөөлж байна уу? Чи хариуцлагийг нь үүрэх юмуу?"
Жиёон Мирагийн эдгээр үгсэд залхуутайгаар санаа алдав.
Сун Мира бусаддаа захирангуй хандах нь өдөр бүр л давтагддаг зүйл байв. Тиймээс Ён Жиёон залхаж буйгаа илэрхийлж буй нь энэ. Бусад нь ч бас элгээ эвхээд нүдээ эргэлдүүлэн зогсоно. Хэн хүнгүй ядарч цуцаж байхад хэнд нь ч хэрүүлд оролцох сонирхол хийгээд тэнхэл байсангүй. Тэгээд ч Сун Мира-ийн хэлж байгаа болгон үнэнээс хойш яалтай билээ.
"Тэрэнд сайн зааж туслах болохоор санаа зоволтгүй"
Дуугүй харах олны дундаас Суёон зөөлөн хийгээд ядрангуй дуугаар ийн хэллээ. Бурангуйллын дундуур орох тэрний дуу хоолой тэс эсрэг байх агаад Мирад загнуулах хөөрхий охин тэрний дуунаар Суёоны зүг толгой өндийлгөн найдангуй харцаар харна.
ESTÁS LEYENDO
Don't Leave Me
FanficЖон Суёон /Soyeon Jeon/ (G) i-DLE Мин Юнги /Yoongi Min/ BTS Энэ бол трэйнээ нар дэбютээ хийхийн тулд юу юуг золиослох хэрэгтэй болдог ямар зам туулдаг тухай түүх юм.