Бид гурвыг Солхи Хёнжин хоёрын тухай ярин инээлдэж байхад бусад маань болон Солхи гунигтай царайлан нүдэнд нь нулимс хуран цугларсан байхыг харав.
Би:Солхи зүгээр үү эсвэл ямар нэгэн зүйл болсон юм уу?
Гэж асуухад бусад маань чимээгүй гэсэн дохио өгөв. Би ч юу болсон талаар гадарлаад амжив. Учир нь ойрд Солхи Хёнжин хоёрын харилцаа хөндийрөөд байгаа нь илт харагдаж байсан болохоор дотроо хэрхэн Хван Хёнжин гэх хүнийг алах вэ гэдэг бодол бодож байлаа. Бусад маань Солхиг аргадаад юун тэр тэнэг юмыг бодох сөхөөгүй байна.
Одоо сургуулийн их завсарлага болохоор хичээл орох арай болоогүй болохоор хөвгүүд дээр очихоор дээвэрлүү зүглэв. Учир нь тэд үргэлж тэнд хооллочихоод бууж ирдэг болохоор ууртай гэгч нь алхана. Харин дээврийн хаалга нээх гээд татахад үнэхээр сонин зүйл сонсчихов.
?:Хөөе чи чинь тэнэг юм уу бүр албан ёсоор гуйна гэх гэж байгаад бүр гомдоочихвол яах юм? Тэглээ ч яаж худлаа сална гэж бодож олдог байна аа?
??:за зүгээр ээ манай Солхи тиймхэн юманд гомдчихгүй хүн.
Би энэ үгийг сонсоод намдаж байсан уур минь улам дүрэлзээд явчихсан. Уурандаа шууд л хаалгыг онгойлгоод Хёнжиныг алгадаад авав.
Feli: Хөөе Жэхи чи чинь яаж байгаа юм бэ?
Би:Юуны чинь яаж байгаан гэж. Яг одоо Солхи хоол ч идэж чадахгүй доор уйлж унжаад явж байна ойлгож байна уу? Яаж тийм тэнэг юм бодож олдог байнаа Хван Хёнжин.
Хёнжин:Айн?юу?
Би:юуны чинь айн?юу? Гэж эртхэн тэр мэрийгээ хэлээрэй!!!
Ингэж хэд чихээд тэдний юу гэж хэлэхийг сонсохыг хүсэлгүй шууд доош буув.
Доор:
Солхи энэ удаад бүр нулимсаа барьж чадахгүй уйлж байгаа нь харагдав. Энэ тэнэг Хёнжины санаа нь хэзээ дуусах юм бэ? Яаж муу найзыгаа хэдэн өдөр ийм байдалтай харнаа ядаж байхад цуг суухын тэр хоёр.
Ингэж бодонгоо сургуулийн коридорт алхаж явахад хэн нэгэн ардаас дуудав. Эргэж хартал Felix.
Felix:Хөөе чи чинь хичээлдээ суухгүй юу хийж яваа юм?
Би:Юу?? Хонх дугарчихсан юм уу?
Felix:Бараг арван минут өнгөрч байхад юугаа бодоод байгаа юм бэ?
Би:Чи өөрөө хичээлдээ орохгүй юу хийж яваа юм?
Felix:Би тэд нартай юм ярьж сууж байгаад ариун цэврийн өрөө орж ирчхээд хоцорчихлоо.
Түүнийг тэгж хэлсний дараа эргэн тойрноо харахад бид хоёроос өөр хүн байхгүй байгааг анзаарав. Би ч сандарсандаа ангийнхаа зүг хурдан хурдан алхав. Яг ангийн гадаа ирэхэд орох эсэхдээ эргэлзэн айн ангийн гадна эргэлдэнэ. Гэнэт хэн нэгэн ангийн хаалгыг онгойлгоход гайхан дээш харвал Felix огт айсан шинжгүй намайг дотогш түлхээд оруулчихлаа. Би ч айсаар багшаас орж болом эсэхийг асуухад багшаас асуухад багш бид хоёроос юу болсон талаар асуув. Би ч айсандаа юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсож байтал Felix гэнэт ам нээв.
Felix:багшаа харин намайг хоолоо идчихээд гадагш салхилахаар гарахад Жэхи ээмгээ унагачихаад хайж байхаар нь тусалсан юм аа тэгээд хоцорчихлоо уучлаарай.
Гэж хэлэхэд багш итгэсэн шинжгүй надаас лавлан асууна. Юу гэж хэлэх учраа олохгүй тийм гээд хэлчихвэл худлаа ярьсан болох гээд доошоо харан зогсож байтал Felix хажуунаас нудархад нь сандарсандаа худлаа ярьчихлаа.
Багш одоо л итгэсэн янзтай биднийг суудалдаа суухыг дохилоо.
Суудалдаа очоод юу ч дуугарахгүй нэг цагийг өнгөрөөв. Энэ нь бидний юм ярилгүй өнгөрсөн анхны нэг цаг байсан болохоор их уйтгартай байв. Хойно Хёнжин Солхи хоёр бараг үг дуугарахгүй.
YOU ARE READING
Second book
Romance-хамтдаа тамаас гарч диваажин руу нисэх болохоор гараас минь хэзээ ч бүү тавиарай.