Felix-ийн талаас;
Гэрт орж ирэн хувцсаа солиод бага зэрэг хичээл хиймэр аядахад ойролцоогоор 4 цаг орчим болов. Хангалттай төвлөрсөн бол магадгүй шөнөжингөө хийгээд хоноход бэлэн байсан. Гэхдээ толгойн дотор хоёр бодол зэрэг орж ирэхэд хэн юу хийж чадах вэ дээ? Дэвтэр номоо далд хийн утсаа аваад Жисон руу залгалаа.
-За яасан?
-зүгээр зүгээр хальт гарах уу?
-Уучлаарай одоо амжихгүй нь Жэхи дуудсан.
-Өө за за тэгвэл дараа тэгж байгаад гаръя.
-Ок Ок дараа яръя.
Жисон тоосонгүй тийм болохоор номын тавиур дээр байсан хуучин үлгэрийн номыг гаргаж ирэн уншлаа. Бага байхад ээж маань үргэлж уншиж өгдөг байсан болохоор бүр цаанаасаа нэг дотно мэдрэмж төрдөг. Хэсэг хугацаанд уншиж суухдаа зүүрмэглээд төд удалгүй зүүд нойрондоо автлаа.
-Намайг битгий орхи. Битгий орхи гэж байна. Гуйя надад чамаас өөр хэн ч дэргэд минь байхгүй шүү дээ.
Гэх хар дарсан зүүднээс сэрэхэд хамаг бие ямар ч мэдээгүй болчихсон байх нь тэр. Ээж аав маань намайг ахлах сургуулийн сурагч болсноос хойш тоохоо больсон. Тэр нэгэн өдөр хогтой хутгалдаад явж байхад харчихсан юм.
Flashback;
Өвөл дундаа орж хавар ойртож байна. Гадаа сургуулийн үүлэнд Намиг хүлээн зогсох зуур тэр нэгэн хөвгүүнтэй их л дотно байгаа харагдана.
Felix:Нами гэхэд өнөөх хөвгүүнийхээ хацар дээр зөөлөн үнсэн наашаа ирэх нь харагдана.
Нами:хоёулаа салъя.
Felix:юу?
Нами:тиймээ хоёулаа салъя
Felix:яагаад?
Нами:надад чи яг л нялх хүүхэд шиг санагддаг. Чиний наад нялуун үгнээс чинь үнэндээ залхаж байна.
Felix:...
Тэрхээс хойш жинхэнэ хог новш болсон нэгэн гэвэл би л байх. Хичээл номоос өөр зүйл мэдэхгүй явдаг байсан хүн танхай бүлэгт орж замаа алдаж эхэлсэн. Тэгэх тоолондоо архи тамхи хэрэглэж нүүрээрээ дүүрэн шарх сорвитой хүн гэртээ ирж хонох нь ч багасаж ирэхээр бол эцэг эхээсээ мөнгө нэхэж аваад дахиад хэд хоногоор наргиж цэнгэдэг болсон. Нэгэн өдөр бас л өнөөх зуршлаараа номын хэнхэг болсон нэгэн хүүхдийг зодож цус нөжтэй нь хутгаж хаяад явахаар зэхэж байтал хэн нэгний зангирсан хөмсөг бас өөр нэгний айж бас нулимс цийлэгнэсэн нүдийг харсан юм. Аав маань ойртож ирэн нэг хүчтэй алгадах бол би гэдэг хүн юу хийснээ сая л нэг ойлгон тэдний өмнө сөхрөн суугаад уйлж эхлэн уучлаарай гэх үгийг хэдэн сая удаа давтана. Тэрхээс хойш үл тоогдох болж миний хажууд эмээ минь болон хэдэн найзууд минь л байдаг болсон. Найзууд маань намайг гайгүй сурдаг байсан болохоор хоёр жилийн хугацаатай сурагч солилцоогоор явах сурагчид дунд бүртгүүлсэн нь бага зэрэг ч гэсэн зөв талруугаа эргэхэд минь тусалсан.
Flashback end.
Маргааш өглөө нь сургууль дээр;
Өнөөдөр Жэхи хичээлдээ ирсэнгүй багшийн хэлснээр өвчтэй байгаа гэсэн. Хичээл тараад харьж явах замд Жэхи бэлэг дурсгалын дэлгүүрээс гарч ирж таарав. Харин цааш харин алхаж байгаад нэг зүйл мартсан бололтой амандаа үглэн буцаж ороод гарч ирлээ. Том цүнх үүрчихсэн байсан болохоор юу авсаныг нь сайн мэдсэнгүй.
-Сайн уу! Жэхи.
-Өө Felix юу хийж яваа юм?
-Дөнгөж сая хичээл дараад л харьж явна.
-Мм
-Чи нээрээ яагаад өнөөдөр ирээгүй юм?
-Харин бага зэрэг ханиад хүрсэн чинь ах нар сүржигнээд явуулаагүй ээ.
-Мм одоо гайгүй юу?
-Зүгээр ээ. Нээрээ Жисон надад бүгдийг нь хэлсэн баярлалаа.
-Юу?
-Нөгөө Ёнсон Нами гээд.
Битгий гээд гуйгаад байхад Хан Жисон.
-Хэхэ юунд баярлах вэ дээ.
Ziak jhn hotsorclo vote drsn shine huhd thank you♥️🥰
Margaash chadval 2 heseg ugui bol 23:25 minutas okay
THANK YOU SO MUCH♥️🥰
NIne♥️💚🥰
YOU ARE READING
Second book
Romance-хамтдаа тамаас гарч диваажин руу нисэх болохоор гараас минь хэзээ ч бүү тавиарай.