~21~

85 13 1
                                    

Ангид орж ирээд удаагүй байхад хойноос Солхи Хёнжин хоёр хэлхэлдсээр орж ирэв.
Хёнжин:Сайн уу?
Жэхи:Сайн.
Бид хоёр нээх үг дуугарсангүй угаасаа юу ч ярих билээ. Угаасаа би ч найзууд дундаасаа хамгийн галзуу нь ч юм шиг эсвэл даруухан нь ч юм шиг болохоор нээх хүн амьтантай харьцаад байдаггүй. Богинохон харилцан яриагаа дуусгаад хаана суух талаараа бодож эхлэв. Ширээн дээ суухгүй бол зугтсан болчих гээд байдаг суух болохоор бас хэцүү байдаг яах вэ гэж бодож байгаад өмнө нь суусан ширээн дээ очиж суув. Удалгүй гаднаас Жисон орж ирээд хажууд суун яриа өдөж эхлэв.
Жисон:за юу байна. Үеэл эгчээ. Ах эгч хоёр явсан гэсэн ганцаараа гайгүй юу?
Өө нээрээ би Жисоноос нэг эгч хуучин сургуульд байхдаа дандаа доод ангийнхаа хүүхэдтэй нийлдэг байсан болохоор нас чацуу найз байдаггүй дандаа нэг дүү. Аан ганц байгаа нь Солхи.
Жэхи:юу ч алга. Солхи манайд түр байгаа болохоор яах уу дажгүй шүү.
Жисон:өө нээрээ өчигдөр Felix Намитай цуг явж байсан. Та хоёр үнэхээр салчихсан юм уу?
Жэхи:Тхх ганц бие гозон толгой хүн энд сууж л байна.
Жисон:ингэхэд суудал даа суухгүй юу хийж суугаа юм?
Жэхи:шинэхэн хосуудад саад болоод яах вэ гэж бодоод энд сууж байна.
Жисон:за за тэгвэл хоёулаа цуг сууя.
Гэж хэлчихээд хажууд хамаг юм аа аваад ирэв. 
Жэхи:хэн чамтай сууна гэсэн юм.
Жисон:угаасаа хамт суучихсан нь дээрээ Нахи хичээл гээд угаасаа юм ярихгүй уйтгартай.
Жэхи:Явж хичээл номоо хий би ганцаараа сууна. Гээд зодож цохисоор байгаад суудал уруу нь хөөж явуулав. Ядаж байхад зүгээр явчихгүй буцаж наашаа харж хэлээ гаргаж нтр энэ ямар жоохон хүүхэд үү? Ганцаараа цонх ширтэн сууж байхад хонх дуугарч багш орж ирэв.
Багш:за хүүхдүүд ээ! Манай ангид шинэ хүүхэд ирсэн. Ороод ир Үжин-а
Үжин арай миний бодож байгаа хүн биш биз дээ? За биш байх өө. Хорвоо ертөнц дээр өч төчнөөн Үжин байна.
???:Сайн байцгаана уу? Намайг Ким Үжин гэдэг тусалж байгаарай.
Хальт дээшээ харвал мөн байна. Яаж?????? Энэ хорвоо ертөнц үнэхээр жижигхэн юм аа. Үжин бол миний хуучин найз залуу. Бас л эмнэлэгт хэвтэж байхадаа танилцаж байсан. Жисоны хуучин ангийн хүүхэд гэхээр бусад маань ч гэсэн мэднэ. Гэхдээ тэр зүйлийг би хараагүй байсан бол магадгүй одоо ч би тэнэг юм шиг түүнд хайртай тэр ч надад хайртай гээд итгэчихсэн явж байх байсан биз. Бид хоёр үерхэж байгаагаа хүнд хэлээгүй юм сүүлд л манай найз гэр бүл мэдсэн юм.

Flashback;
Эмнэлэгт хэвтээд дөнгөж хэдхэн сар болж байна. Ахх үнэхээр уйтгартай байна.
Жэхи:Солхи чи уйдаж байна уу?
Солхи:мм бүр үнэхээр их.
Жэхи:хоёулаа коридорт жоохон алхаж байгаад ирэх үү?
Солхи:тэгье
Бид хоёр гэж нэг уйдсан хүмүүс өрөөнөөсөө гарсаар алхаж байтал Жисон ирсэн байв. Гэхдээ ганцаараа биш хоёулаа. Хамт ирсэн хүн нь үнэхээр нүдэнд дулаахан бас царайлаг хаанаас нь ч харсан хүний нүдэнд тусахаар байв.
Жисон:та хоёр юу хийж яваа юм.
Жэхи:уйдаад гарсан юм аа.
Жисон:мм за за
Жэхи:хамт яваа ханхүүгээ танилцуулахгүй юм уу?
Жисон:энэ манай ангийн хүүхэд бас найз Үжин. Хамт бие даалт хийх болчхоод хамт наашаа ирсэн юм.
Жэхи:мм за за Жэхи гэдэг. Жисоны үеэл. Бас эгч нь найз нь. Ер нь юм юм нь. Хэрэг гарвал найз охин хэрэггүй үед танил гэртээ үеэл гадуур найз юм гуйх үед эгч уурлахаар нь дүү нь санааг нь зовоохоор охин нь загнахаар ээж нь зодолдохоор ах нь сургаал айлдахаар аав нь гээд ер нь бүх зүйл нь.
Үжин:Ким Үжин. Ангийн найз нь хамтрагч нь.
Солхи:Солхи. Жэхигийн найз.
Жисон:та хоёр өрөөн дөө орохгүй юм уу? Уг нь та хоёрыг яаж байгаа бол гэж бодоод наашаа ирсэн юм аа. Гайгүй бол явлаа.
Жэхи:ирчхээд шууд яваад л Хан Жисон том болжээ.
Жисон:уучлаарай гэхдээ эрт харьж юмаа хиймээр байна.
Жэхи:чи бас хичээл хийдэг байсан юм уу?
Жисон:хийхгүй гээд яах юм. Тэгэхгүй бол дараа жил чиний орох сургуульд орж чадахгүй болчих гээд байна. Энэ жилийн дүнг харж байгаад аав оруулах эсэхээ шийднэ гэсэн.
Жэхи:за за. Тэгвэл яв яв. Хурдан явж хичээл номоо хий. Би энд үхчихгүй. Битгий ирээрэй. Олигтой дүн авчхаад ирээрэй за.
Жисон:одоо бүр хөөгөөд явуулдаг юм байна.
Жэхи:алив хурдан гар яв. Гэр орондоо харь.
Би ч Жисоныг хөөсөөр явуулав. Хөөрхий дөнгөж ирээд хөөгдөөд явчихдаг.
Үжиний талаас;
Үжин:саяны Жэхи ямар хөөрхөн охин бэ?
Жисон:уг нь бол хөөрхөн охин л доо. Даанч ааш гэж адсага.
Үжин:би сая бараг анх харцаар дурлачихлаа.
Жисон:тийм хөөрхөн байна уу?
Үжин:Тхх. Заавал үерхэх гэж үзээд алдах хэрэгтэй.
Жисон:тоглоод хаявал наад бөндгөр дээр чинь Жэхигийн нулимсны тоогоор тоосго хагарна шүү.
Үжин:тоглохгүй ээ.
Тэр өдрөөс хойш би өдөр болгон ямар нэгэн шалтаг гаргаж байгаад эмнэлэг дээр очдог болсон. Бид хоёрын анхны өдөр.
Үжин:Жэхи би чамд хайртай
Жэхи:юу. Ус ууж байсан болохоор хамаг юм аа надлуу тургиж орхив.
Үжин:Жэхи надтай хамт байгаач миний найз охин болох уу?
Жэхи:тэгье тэгье
Үжин:ийм амархан юм уу? Эмэгтэй хүмүүс чинь бүр аймар гуйлгаад байдаг биз дээ.
Жэхи:би тийм хүн биш ээ.
Ингээд бид хоёрын анхны өдөр болсон юм.
Жэхигийн талаас;
Ингээд л бид хоёр бүхэл бүтэн зуу хоног бие биенээ мэддэг болж бүх зовлон жаргал гээд дэндүү аз жаргалтай дурсамжтай зуу хоног өнгөрүүлсэн. Харин зуу хоногийн ойн баяр дээрээ түүнд бэлэг барихаар шийдэн эмчээсээ гуйж байгаад эмнэлгээс ээ түр гаран түүний сургууль дээр очив. Харин миний хэзээ ч харж мэдэрч байгаагүй тийм мэдрэмж зураглалыг түр надад мэдрүүлж бас харуулж чадсан. Тийм ээ тэр өөр охин хөтлөөд хамт кофе уугаад алхаж байсан. Бүр нүүр дүүрэн инээж түүнийгээ байн байн үнсэж бас нялуун үгсийг харамгүй урсгаж байсан юм. Миний нулимс яг л энэ мөчид урсаж байгаа нь үнэхээр утгагүй. Харин би түүнд нулимсаа харуулахгүйн тулд доош харан зөрөх гэж байхад өнөөх охин мөрлөж байгаад халуун кофегоо миний гэдэсрүү асгаж орхив. Энэ кофе үнэхээр халуун байна. Бас яг хагалгаанд орсон оёдолтой хэсэг бүрэн эдгээгүй байсан болохоор маш их хорсож төдий чинээ бие минь сулран нэг мэдэхэд ухаан алдав. Дахиад сэрэхэд эмнэлгийн тааз. Надад таалагдадгүй ганц зүйл минь намайг угтан авав. Яг энэ үеэс хойш би түүнийг нэг ч хараагүй ээж аавд түр Жисонд мартсан юмыг нь аваачиж өгөх гэж байгаад ингэсэн гэж хэлсэн болохоор нээх зүйл хэлсэнгүй. Ах эгч нар гадаадад байсан болохоор мэдээгүй. Сүүлд сонсоход Үжин гадаад явсан гэж сонссон.  Харин Жэксон ах Марк ах хоёр ирчхээд надад уурлаад нуулаа гэж зөндөө гомдоллосон. Би тэр хоёрт ярихгүй гэж бодож байсан ч яг эмнэлгээс гараад удаагүй байхад ирээд хувцсаа сольж байхад бие дээр минь байсан түлэгдсэн сорвийг хараад мэдчихсэн юм.
Flashback end.

Багш эргэн тойрон ангийг нэг тойруулж хараад Felix Нами хоёр хаана байна гэртэй зэрэгцэн тэр хоёр орж ирэн багшаас зөвшөөрөл аваад орж суув. Бас гар гараасаа хөтлөлцөн орж ирсэн.
Багш:За тэгэхээр Үжин-а Жэхигийн хажууд суучих.
Жисон:багшаа яах юм бэ? Нахитай суулгачих би Жэхитэй сууя.
Багш:үгүй ээ чи наанаа суу. Бас хоёр юм нийлээд яриад салахгүй. 
Багш яриагаа дуусгахад тэр миний хажууд ирж суув.
Үжин:сайн уу?
Жэхи:ойрд нэг хүний ачаар их сайн байгаа
Одоо л яагаад ирэхгүй байгаа учрын нь олов. Ингэж бодож байхад дахиад зурвас ирэв.
-Хичээлд чинь амжилт хүсье.
Энэ дөнгөж сая ирсэн гэхдээ Үжин миний хажууд хичээл хийгээд сууж байна шүү дээ тэгэхээр өөр хүн юм байна. Ашш бас хэн бэ бүр толгой өвдчихлөө.
Hi !! Ene udaad nileen urt bichih gej hicheesen bolohoor guiy gantshan vote comment tegeh uu? Ene hurtel ymar baisnaa zaaval huwaaltsaarai. Byrlalaa.
Love you guys❤
Vote&Com

Second book Where stories live. Discover now