~15~

86 11 0
                                    


Felix-ийн талаас;
Жэхиг гарч явахад бага зэрэг санаа зовж байсан ч хичээл эхэлж байхад нөгөө хоёр ахаараа хүргүүлсээр ангид орж ирээд хамгийн арын суудалд суув. Мэдээж Нами миний хажуугаас холдоогүй Жэхигийн суудалд сууж байсан нь хамаг уурыг минь барж байсан юм. Ядаж зүгээр суухгүй хажуугаас яриа өдөөд үнэхээр ядаргаатай. Уг нь дөнгөж үерхэж эхлээд нэг хонож байж үл ойлголцол үүснэ гэж үнэхээр болсонгүй.
Гэхдээ хамгийн сонирхолтой нь надад Намигийн үнсэлт үнэхээр дотно мэдрэмж төрүүлсэн. Магадгүй миний сэтгэл яг л хоёр хуваагдсан юм шиг санагдаж байна. Энэ нь Жэхи бид хоёрын үл ойлголцол эсвэл би одоо хүртэл Намиг мартаж чадаагүй байгаа. Гэхдээ яаж нэг зүрхэнд хоёр хүнийг багтааж чадна гэж. Би яг алинд нь хайртай юм бэ? Үүнд үнэхээр болох хугацаа хэрэгтэй байна. Магадгүй саяны үл ойлголцол бурхан надад бодох хугацаа өгсөн байх. Их завсарлага хүртэл маш их бодлууд толгойд дүүрч хичээл дээр юу ч ойлгосонгүй худлаа самбар ширтсээр байгаад таарлаа. Их завсарлагаар гарах гэхэд манай ангийн хэдэн танхай охид болох Сүжон Сүёон хоёр Жэхигийн сууж байсан ширээн дээр очоод муудалцаж байгаа нь чихэнд тодхон сонсогдоно. Гэхдээ энэ удаад Жэхи биш Солхи тэр хоёртой хэрэлдэж байв. Аргагүй л нөгөө үхэл үл салгах найзууд гэж манай охидуудыг л хэлэх байх.
Үүнийг одоо зүгээр л Солхид даатгаад ангиас гаръя гэж бодон ангиас толгойгоо цухуйлгав уу? Үгүй юу? Урдаас Нами гараад ирэв.
Нами:хаачих гэж байгаа юм? ??
Felix:чамд хамаатай гэж үү??
Нами:сая тэр охин чамайг надад өгсөн биз дээ?? Гэж хэлэн жуумалзах нь нэг л эвгүй санагдана.
Felix:Жэхи намайг чамд өглөө гээд чиний хүн би болчих юм шиг байна уу?
Нами:оммм Жэхи гэдэг юм уу??? Уг нь хөөрхөн нь ч хөөрхөн юм байна. Гэхдээ намайг гүйцнэ гэж үү?? Чи буцаад над дээр ирэх л болно харж байгаарай.
Felix:буцаад очно гэж бодож байна уу? Хаха зүүдэн дээ ч чинийх болох юу л бол.
Нами:зүүд ээ? Хаха битгий инээд хүргэ.
Felix энэ удаад үг хаялцах сонирхолгүй байсан болохоор цаашаа зүгээр л хаяад алхав. Юм идэх хүсэл дахиад алга болчихлоо. Яагаад ч юм Намиг ирсэн өдрөөс хойш хоолны дуршил буурах болчихсон.
Цайны газарт;
Мину:за дурлалын ханхүү минь юу байна.
Felix:яриад ч хэрэггүй дээ.
Жисон:ээ чи нээрээ яачихсан юм. Тэр Марк ах Жэксон ах хоёр зүгээр хичээл дундуур залгаад Жэхиг сайн хараарай тэр нэг юманд ойртуулж болохгүй шүү!! Гээд зурвас бичээд бас байн байн залгаж хэлээд байсан.
Felix:өө хөөрхий за тэгээд дуус дуус.
Жисон:яачихсан юм бэ? Тэгээд яасанг нь мэдэж байж ах нарын үгэнд орох орохгүй гэдгээ шийдэх хэрэгтэй биз дээ.
Felix:яах юу байх вэ? Өглөө Солхи Жэхи хоёрт хөөгдөөд хоёулаа цуг алхсан биз дээ Хёнжин. Тэгсэн чамайг ариун цэврийн өрөө ороод ирэх хооронд Намитай хэрэлдэж байсан чинь Нами намайг үнсээд ядаж байхад Жэхи орж ирж таараад тэгээд Жэхи гарсан ах нартайгаа уулзаад хэлсэн юм байлгүй дээ.
Жисон:ээ чааваас тэгвэл ах нарын талд орох хэрэгтэй.
Felix:яагаад???
Жисон:чам шиг тэнэг хүн байхгүй байх өө. Солхи Жэхи хоёр ямар эмзэг билээ дээ. Тийм ээ Хёнжин.
Хёнжин:ээ бурхан минь би дахиж хэзээ ч Солхид сална нтр гэж тоглоом хийж тэнэг тэнэг юм зохиож хэлэхгүй.
Жисон:цаадах чинь Жэксон ахыг залгаагүй байсан бол юу ч хийж мэдэхээр байсан.
Felix:мм
Жисон:чи нээрээ тэгж байгаад хэнэггүй хөлдүү хүн шүү.
Felix:за чи муу одоо юун даа хүн хөлдүү мах нтрээр нь дуудаад байгаа юм.
Жисон:би ерөөсөө мах нтр яриагүй
Felix:удахгүй дуудах юм байна л даа.
Жисон:хөөе чи одоо ах захаа хүндэлж яриарай
Felix:ах зах нтр ганц өдрийн ах юм байж.
Жисон:ах л бол ах мэдэв үү. Би чамайг ээжийнхээ хэвлийд багтаж ядан гарах гэж байхад аль дээр нар салхи үзээд уйлаад хэвтэж байсан юм за.
Felix:за ах аа одоо та тайван хоолоо идэж болох уу? Дүү нь ядаж тайван юм бодож суух юмсан.
Жисон:тэгэхгүй юу дөө.
Eyy yu baina aa. Neg medsen doloo naim honog alga bolchihson baina sh dee. Uneheer Uneheer uuchlaarai. Odoo yg goy udurt ydaj Neg heseg oruulnaa.
Love you guys💙💚❤💜💛
Vote&Com

Second book Where stories live. Discover now