~26~

78 13 0
                                    

-Чи нээрээ ийм муухай. Насаараа хамт байсан надад саяхан хэлсэн байж Чанд аль дээр хэлсэн дээ.
-мм тэгсэн анх энэ сургуульд орж ирээд Чаныг Ёнсонтой сайн найзууд бас өмнө нь чамтай нэг анги байсан болохоор ганц нэг харж байсан болохоор надад туслаарай гээд гуйж байсан.
-хүүе чи чинь бүр надаас илүү сайн хүмүүстэй хурдан дотно болдог юм байна шдээ 
-за тэр нь ч юу юм? Гэхдээ би өмнө нь танай найзуудтай яагаад уулзаж байгаагүй юм бол?
-Аан нөгөө намайг сургуульд зодоон хийж хөөгдсөн үед яагаад тэр сургуульд орсон бэ гэхээр Felix Чан Жонин Хёнжин Сынмин Мину Чанбин Үжин энэ хэд манай байр байсан байхгүй юу? Тэгээд тэр сургуульд орсон юм. Харин бүр дотно найзууд болоод  байж байсан чинь чи Үжинтэй үерхээд гэмтээд тэгээд цаа чинь хэл сураггүй болоод хөндий болчихсон. Харин тэр Сынмин Мину Felix гурав энэ жил шилжиж ирдэг нь тэр гурав түрүү жил гадаад руу сурагч солилцоо гээд явчихсан байсан юмаа.
-Мм гэхдээ та хэд аягүй дотно юм байна лээ.
-гэхдээ охидоо яаж гүйцэх вэ дээ.
-надад нээрээ нас чацуу найз бараг байдаггүй байсан Солхи орж ирээд сайхан байна шүү. Бусад маань бүгд дүү болохоор хэцүү байсан намайг дагаад шилжээд ирсэн гэхийг сонсоод үнэхээр баярласан шүү.
-чи гэхдээ дандаа манай ангийн охидуудтай нийлээд байхаар анх ч гайхдаг байсан шүү
-за тэр яах вэ? Тэр Намиг бодохоор уур хүрээд байх юм аа.
-Жэхи би чамд яг үнэнийг хэлэхэд. Тэр Ёнсон ёстой бүтэхгүй хүүхэд. Би харин Чаныг найз нь гэж ёстой мэдээгүй юм байна. Бас тэр хачин зурвасуудыг ч гэсэн Ёнсон бичсэн. Магадгүй Чанаас дугаарыг чинь авсан байх. Тэгээд өөрт нь сайн гэсэг охидыг үздэггүй гэсэн. Тэр Солхигоос гуйж найз нь болсон нь ч гэсэн цаагуураа санаатай байгаа. Гэхдээ Солхи чиний талаар баргийн хүнд хэлээд байхгүй болохоор Чан л чиний талаар юм хэлсэн юм шиг байна.
-Чи яаж мэдэж байгаа юм?
-Би Чаныг найз нь гэж огт мэдэхгүй. Бас энэ талаар Нами хэлсэн. Нами ч гэж Felix-д хэлсэн гэсэн. Felix одоо ч гэсэн чамд сайн. Тэгээд тэр Намитай үерхэж байгаад Ёнсоны талаар бага зэрэг мэдэх зорилготой.
-айн би бүр юу ч ойлгохгүй байна.
-Со Ёнсон бол муу хүн. Нами Ёнсонтой дотно байдаг болохоор Felix мэдээлэл олох зорилгоор Намитай үерхэж байгаа. Бас тэр Ёнсон чинь алуурчин. Охидыг айлгаж байгаад аврагч дүр эсгээд нэг газар аваачиж тамладаг гэсэн. Зарим охид аяыг нь даахгүй энэ хорвоог орхисон.
-гэхдээ гаднаасаа тэгж харагддаггүй шдээ.
-хүнийг гаднаас нь хараад битгий дүгнэлт хийж бай!! Би ч гэсэн харахад зодоон цохион хийхээргүй байгаа биз дээ?
-Чи ч эвгүй л дээ.
-за бага өд.
-хоёулаа оол хийж идэх үү.
-чи хийнэ гэвэл тохирч байна.
-захиалгын хоол ч амттай шүү тийм ээ.
-за тэгээд хоол захиалаад идээч дээ.
Удалгүй бид хоёрын хоол ч ирж Жисон ирсэн даруйд нь идээд нойр хүрээд байна жоохон унтаж босоод үлдсэн хичээлээ хийе гээд унтахаар хэвтэв. Би ч юун унтах бодолд бараг мянган бодол давхцаад нойр хүрсэнгүй хичээлээ хийн сууна. Хичээл хийх ч гэж тэмдэглэлийн дэвтэр дээрээ ноороглон ганц нэг өөрийнхөө дотроо байх бүх зүйлийг илэрхийлж дөрвөн мөрт сараачиж суух хоорондоо хөгжим аялан сууна.
За ёстой УУЧЛААРАЙ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж уржигдар орой ёстой таг мартаад унтчихсан байна. Өчигдөр бол бараг утастай үгүйгээ ч мартаад бүтэн өдөржин хүүхэд асрагч хийсэн бөлгөө. Өнөөдөр ямартай ч энэ хэсгээ орууллаа. Өөр хэсэг нэмж өнөөдөр орох юу л бол. Гэхдээ би нь бичвэрээ бичээд дуусгачихсан draft дотор минь байгаа шүү. Алдаатай бичигдсэн ганц нэг үгээ засаж дуусгах ёстой. Миний зөв бичгийн дүрэм keyboard'ны зөв бичгийн дүрэм нэлээн өөр бололтой😊☺😅 өөр шинэ хэсгээр уулзъя. Сэтгэгдэл бичээрэй.
Та нартаа хайртай НиНи💙❤
Please comment and vote🙏🙏

Second book Where stories live. Discover now