Хёнжин бид хоёрыг ийнхүү ам муруйж дуугаа өндөрсгөж байхад Солхи сэрэв. Ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байх бөгөөд нүднээс нь нулимс урсахыг харав. Би Хёнжин руу муухай харцаар харахад тэр нүүрэндээ гуниг хуруулсаар өрөөнөөс гарав. Би ярианы өнгөө багасган түүний дэргэд очин суугаад
Би:Солхи~яа яаж тэгж өөрийгөө гэмтээж чадаж байна аа намайг ямар их айсан гэж бодож байна??*Тэмирүү харах*
-Тэми гараад эмч дуудаад ирээч~
Тэми:За удахгүй ээ!
Тэмиг гадагш өрөөнөөс гарахад Хёнжин доош хана налан суусан байх бөгөөд түүнийг гарч ирэхийг харан ухасхийн босоод гарах хаалгийг зүглэв.
Хёнжины талаас;
Би яагаад түүнд тэгж хандсанаа мэдэхгүй ойлгож чадахгүй өрөөний гадна уурандаа багтарч үхэх гэж сууж байхад өрөөнөөс Тэми гарч ирэв. Би түүнийг харсандаа яах учраа олохгүй гаднах хаалгийг зүглэн ганц нэг хөөлөө зөөж ядан алхаж байхад хэн нэгний уурссан хоолой намайг дуудахыг сонсон арагш эргэж хартал Жэхи зогсож байв. Би түрүүн түүнтэй ам муруйж байхдаа анзаараагүй ч түүний гараас цус урсаж байв. Мөн өмссөн байсан дүрэмт хувцасных нь ханцуй тэр чигээрээ цусанд будагдсан байх бөгөөд одооч улам илүү нэмэгдэн будагдсаар байв.
Жэхи:Хөөе хүн гуай манай найзын нүдэнд ахин өртөөд хэрэггүй шүү!!*ширүүхэн хэлсэн ч нүдэнд нь нулимс хуралдаж байв*
Би:яагаад??
Жэхи:чамаас болж дахин зовохыг нь харахыг хүсэхгүй байна.
Би:Ойлголоо*багахан толгой дохих*
Тэр намайг тэгж хэлсний дараа буцан өрөөний зүг алхав.
Жэхигийн талаас;
Би яагаад ч юм буцаад Хёнжины араас гарсан ч түүнийг үүдэнд байгаа гэж бодож байсан ч буруу байжээ тэр гарах хаалгийг зүглэн алхаж байв. Би яагаад ч юм дахин уураа барьж дийлэлгүй түүнд дахиж Солхигийн нүдэнд битгий харагд гээд хэлчихсэн. Тэр ч ойлгосон бололтой ойлголоо гэж хэлээд багахан толгой дохиод дахин цааш харан алхав.
Би Солхигийн хэвтэж буй өрөөнд орж ирэхэд эмч орж ирсэн байх бөгөөд түүнийг зүгээр байгааг хэлээд ядраахгүй мөн сэтгэлээр унагаж болохгүй сайн амраагаад гурав хоногийн дараа гарч болно гэж хэлэв. Эмчийг гарсан дараа Солхи шууд л нүд нь анилдан унтаад өгөв. Би түүнийг харан нүднээсээ ганц нэг нулимс дуслуулан суухад хэн нэгэн хойноос.
?:Жэхи гар чинь?
Би:^эргэж хартал Felix санаа зовсон харцтай асуув^
-яасан зүгээрээ гэж хэлэн гарлуугаа хартал хамаг цусандаа холилдсон мөн одооч урсаж байхыг нь харав. Надад энэ одоо юу ч биш.
Felix:Юуны чинь зүгээр гэж хэлээд гарыг минь аяархан өөр лүүгээ ойртуулан харж байгаад
-Болохгүйн ээ цус нь тогтохгүй юм шиг байна эмч дээр очиж боолгуулж бас цусаа тогтоох хэрэгтэй. Гэж хэлэн намайг өрөөнөөс татан аваад гарав.
Өрөөнөөс гараад нэг алхав уу үгүй юу толгой эргэн нүд анилдаад ухаан алдаад уначихсан.
Нэг сэргэн хартал гарыг минь атгаад Felix унтсан байв. Эмнэлгийн өрөөний цонхоор харвал үүр цайж байх бөгөөд гэнэт Солхиг санан гаранд минь саяхан залгасан байх дуслыг салгаж хаян гарах гэтэл хэн нэгэн гараас минь татах шиг болохоор нь эргэн хартал Felix ахин санаа зовсон байртай над руу харж байв би түүний санааг зовоохгүйн тулд:
Би:би зүгээрээ Солхи дээр очих хэрэгтэй байна гэж хэлэнд гарыг нь тавиулах гэж оролдоход тэр улам чангалаад.
Felix:тэр зүгээрээ одоо унтаж байгаа. Чи чинь тэнэг юм уу хаашаа юм бэ? Цус багадалттай байж гараа зүсээд үхсэн бол яах юм!!
Тэр намайг бие муутай гэдгийг яаж мэдсэн юм бол????
YOU ARE READING
Second book
Romance-хамтдаа тамаас гарч диваажин руу нисэх болохоор гараас минь хэзээ ч бүү тавиарай.