Хэлэх үггүй Солхи руу таг гөлөрч зогссон байна. Гэнэт хэн нэгэн урдуур гараа савчуулахад нь гэнэт бодит байдалдаа эргэн орж:
Би:чи тэгээд зөвшөөрсөн юм уу?
Солхи:үгүй ээ үгүй үгүй
Би:яагаад??? Тэр чинь өндөр хөгжилтэй царайлаг авьяастай ухаантай спортоор хичээллэдэг биз дээ??
Солхи:тэгээд юу гэж миний сэтгэлд байхгүй байхад яах юм. Ганцхан байсан хүн нь яваад өгсөн магадгүй дахин хэзээ ч ирэхгүй байх.
Би:тэрийгээ мартаач арчаагүй амьтан царайнаас өөр юу ч байхгүй биз дээ? Ядаж байхад сургуулийн playboy чи тэрэнд ганцаараа сайн байх амар биш!!
Уг нь Хёнжиныг албан ёсоор дахиж Солхиг гуйна гэдгийг сонссон боловч энэ нь худлаа байсан юм билээ. Учир нь тэр Солхиг хэцүү байдалд орхисон байж хажууд нь шинэ найз охинтойгоо нялуураад сууж байдаг арчаагүй юм. Тийм учраас би яг одоо Солхи руу уурлаад зогсож байна.
Солхи миний хэлэх гэсэн зүйлийг сонсчихоод нүднээсээ нулимс дуслуулан цааш гүйгээд явчихсан. Магадгүй яг одоо түүнд ганцаараа байсан нь дээр байх ийм үед хэн нэгэн тайвшруулах гэж оролдоход улам хэцүү байдгийг мэдэх учир ганцааранг нь орхисон. Удалгүй хичээл орох хонх дуугарч ангидаа орон Солхигийн суудал руу хартал Хёнжин ганцаараа сууж байв бага зэрэг санаа зовж байсан ч Хёнжиныг хараад тэр харц минь хувиран уур хилэн үзэн ядалтаар түүнрүү ширтэв. Түүний нүүр дүүрэн инээмсэглэж байсан нь улам уур хүргэж байв учир нь миний найз тэнд ганцаараа зовж байдаг. Хичээл талдаа орж байхад хэн нэгэн хаалга хүчтэй татан онгойлгон орж ирэв. Би бага зэрэг Солхиг гэж бодон баярлаж байтал Жисон байв.
Жисон:уучлаарай багшаа Жэхи бид хоёр яаралтай ажилтай болчихлоо гэсээр намайг ангиас дагуулан гарав Жисон манай үеэл учир манай багш нээх их юм тоосонгүй намайг гаргасан юм.
Жисон:Жэхи муу зүйл болсон.
Би:юу юм хурдан хэл.
Жисон:Солхи судсаа ханах гэж оролдож. Намайг дээвэр дээр гарахад тэр ухаангүй хэвтэж байсан.
Би:тэр яг одоо хаана байна.*бага зэрэг уурласан бас санаа зовсон өнгөөр хэлэх*
Жисон:Эмнэлэг явсан хоёулаа очих хэрэгтэй.
Би:Тэгээд юугаа хийгээд байгаа юм хурдан явах хэрэгтэй юм биш үү!!!
Гэсээр бид хоёр яаран сандран эмнэлэг дээр ирэн түүхий өрөөнд орж ирвэл гэрэлтсэн алга нүд нь аниастай улаахан уруул нь хатан хөхөрсөн байхыг харав. Тэр өрөөнд түүнийг амьтай зүрх нь зогсоогүй байгааг илтгэх аппаратын дэлгэцэн дээр гарах долгионтой зураасыг харан бага зэрэг баярлав ч дотроо багахан ч биш маш их хэмжээний Хёнжиныг үзэн ядаж дотроо хэдэн мянган удаа түүнийг хөнөөж байв. Удалгүй Жисон утсаар ярихаар гарав. Тэр орж ирээд:
Жисон:Удахгүй нөгөө хэд маань ирэх байх. Гэсээр орж ирэв мэдээж тэр дунд манай зургаан найз бас нөгөө 7 эрэгтэй найз маань ирэх нь тодорхой. Мэдээж Хёнжин ирвэл нөгөө найз охиноо дагуулж ирэх нь ойлгомжтой учир уур минь буцалж байв. Тэр миний найзыг ийм болгочихоод ганцаараа инээгээд явж байдаг хүний үнэргүй амьтан. Удалгүй тэр хэд орж ирэв миний бодол зөв байлаа шүү. Хёнжин ээлжийн нөгөө нэг охиноо дагуулсаар инээсээр орж ирэв. Энэнд уур минь хүрсэн учир зөрөөд ариун цэврийн өрөө орохоор өрөөнөөс гарав. Удалгүй хойноос хэн нэгэн дуудах шиг болохоор нь эргэж хартал Felix байв.
Felix:явах гэж байгаа юм уу?
Би:үгүй ээ ариун цэврийн өрөө орох гээд.
Felix:мм цуг гэр лүүгээ алхана биз дээ?
Би:өнөөдөртөө энэ дээ хононо.
Felix:за за.
YOU ARE READING
Second book
Romance-хамтдаа тамаас гарч диваажин руу нисэх болохоор гараас минь хэзээ ч бүү тавиарай.