~20~

74 12 0
                                    

Уур хүрээд байсан болохоор утсаа өөрөөсөө холхон шидчихээд хөнжилдөө шурган хэвтэв. Унтах гэж нүдээ аниад хэвтсэн ч огт унтаж чадахгүй байв. Хэсэг тэгж байтал гэнэт Солхи хамт байгаа гэдгийг санан зочны өрөөнд ороход тэр нилээн ууртай царай гарган хэн нэгэнтэй зурвас бичин сууж байв.
Жэхи:Солхи.
Солхи:яасан.
Жэхи:ямар нэгэн юм болсон юм уу?
Солхи:үгүй ээ. Муухан инээх гэж оролдсон боловч энэ нь амжилт олсонгүй. Түүний хажууд очин суугаад өөрөө ч мэдэлгүй түүнийг хатган юу хийж байгааг нь асууж байтал тэр гэнэт над луу орилж эхлэв.
Солхи:ЮУ ХИЙЖ БАЙГАА МИНЬ ТИЙМ СОНИН БАЙНА УУ?  ТЭГВЭЛ ЮУ ХИЙЖ БАЙСАН ГЭДГЭЭ ХЭЛЬЕ. ГАЙХАЛТАЙ ЧАМАЙГ ЭНД ИНГЭЭД СУУЖ БАЙХАД ТЭР НАХИ ГЭДЭГ ХҮҮХЭН БУЦААД FELIX-ТЭЙ НИЙЛЖ БАЙГАА ГЭСЭН. ХАМГИЙН ГОЛ НЬ ЮУ ГЭЭЧ FELIX ТҮҮНИЙГ НЬ ЗӨВШӨӨРЧ БАЙГАА ГЭСЭН. ЭНЭ ДУРГҮЙГ МИНЬ ХҮРГЭЖ БАЙНА. ЧИ НАМАЙГ ХЁНЖИНААС САЛАХАД ЯМАР БАЙСАН ЯГ ТҮҮН ШИГ МЭДРЭМЖ НАДАД ТӨРЖ БАЙНА. ЧАМАЙГ ЯМАР НЭГЭН МУУ ЗҮЙЛ ӨӨРТӨӨ ХИЙЧИХВИЙ ГЭЖ САНАА ЗОВООД БАЙНА. БАС ТЭР ГАЛЗУУ ҮЖИН ЖИНХЭНЭ АЮУЛ ДОТОР БАЙГАА ГЭДГЭЭ ЧИ Ч ГЭСЭН НАДААР ХЭЛҮҮЛЭХГҮЙ МЭДЭЖ БАЙЖ ЗҮГЭЭР ИНЭЭГЭЭД ЯВЖ БАЙГАА ЧИНЬ БҮР ХЭЦҮҮ БАЙНА. ОРОЙ НАМАЙГ ЦОХИСОН ЧИНЬ ЧАМАЙГ ЯМАР ИХ АЙЖ БАЙГААГ ИЛТГЭЖ БАЙСАН ОЙЛГОЖ БАЙГАА БОЛ БИТГИЙ БҮХ ЗҮЙЛИЙГ ГАНЦААРАА ХИЙХ ГЭЭД БАЙ.
Жэхи:Тэгээд би яах ёстой юм? Хэн нэгэн дээр очоод уйлан хайлан зовлон тоочиж суух юм уу?
Солхи:яагаад тэгж болохгүй гэж. Би байна бас ах нар ч гэсэн байгаа чамайг сонсоход хэзээд бэлэн. Гэж арай нам дуугаар ярьж байсан ч миний хувьд нилээн чанга ширүүн байв.
Энэ удаад зүгээр юу ч дуугаралгүй өрөөндөө орохоор шийдэв. Шатны тэнд очиж зогсоод эргэж харан.
Жэхи:Манай өрөөнд миний орон дээр унтаарай би эгчийн өрөөнд орлоо гэж хэлэн Наёоны өрөөг чиглэв.
Наёоны өрөө миний өрөөтэй бараг адилхан гэмээр зарим үед гэрт хүн ирэхээр түүний өрөөнд унтдаг болохоор нээх хэцүү зүйл байхгүй.
Өрөөнд орж ирэн сууж байгаад гэнэт нэг зүйл санав.
"ЧАМАЙГ ЭНД ИНГЭЭД СУУЖ БАЙХАД ТЭР НАХИ ГЭДЭГ ХҮҮХЭН БУЦААД FELIX-ТЭЙ НИЙЛЖ БАЙГАА ГЭСЭН
ХАМГИЙН ГОЛ НЬ ЮУ ГЭЭЧ FELIX ТҮҮНИЙГ НЬ ЗӨВШӨӨРЧ БАЙГАА ГЭСЭН"
Энэ үгс хамгийн аймшигтай байсныг сая л нэг юм ойлгов. Юу ч хийхээ мэдэхгүй байна. Ер нь тэр Нахитайгаа эргээд нийлнэ үү болино уу? Надад ямар хамаатай гэж. Ийм юманд битгий бууж өг хайран нулимс би чинь хэн билээ дээ Им Жэхи. Арай тайвширчихаад нэг мэдсэн унтаад өглөө. Өглөө хичээлтэй болохоор сайн сэрүүлэг тавихаач мартсангүй.
Өглөө;
Арай гэж сэрүүлэгтэй цаг унтраан босоод нүүр гараа угааж байхад Солхи ч сая л сэрсэн бололтой өрөөнөөс гарч ирэв. Бид хоёр нүүр гараа угаачихаад хамт гэрээс гарав. Угийн нэг сургууль юм чинь хамт гарахгүй гээд яах билээ. Өглөөний цай уух хүсэл байгаагүй учир замаараа кафе орж кофе аваад гарав. Өглөө өлөн элгэн дээрээ кофе уугаад сууж байна гэвэл ч гэрийнхэн алах байх. Гэхдээ одоо ямар байгаа биш дээ. Сургуулийн үүдээр ороод Солхи Хёнжинийг хараад хичээл дээр уулзъя гэж хэлээд цааш явав. Бодоод байсан намайг тэнд гэртээ сууж байхад Felix-ийн төрсөн өдөр болоод өнгөрсөн юм байна. За ер нь тэр ний төрсөн өдөр надад ямар хамаатай юм. Гэнэт нөгөө зурвасыг санан яагаад ирэхгүй байгаа талаар бодон ангидаа оров.

Second book Where stories live. Discover now