~16~

86 12 1
                                    

Жэхигийн талаас;
Солхитой маргалдаж байсан охидууд бол манай ангийн дээрэлхүү охидын толгойлогч гэх юм уу? Тийм охид Сүёон Сүжон хоёр хичээлдээ сайн ч гэсэн ер нь нэлээд бүтэхгүй охид. Өдөр болгон ер нь бол хүн амьтантай маргаан тарьж явдаг гэхэд болно.
Надад хоол идэх хүсэл төрөхгүй болохоор нөгөө хэдийг аятайхан аргалж гаргачихаад ганцаараа ангид үлдэв. Гэнэт утсанд зурвас ирэхээр нь харвал.
❤манай царайлаг ах💚
Хөөе ёстой чухал юм мартчихаж чи тэрэнтэй ойртож болохгүй шүү за юу! Орой Марк бид хоёр Жисон Солхи та гурвыг очиж авна. Эсэргүүцэх хэрэггүй. Гэсэн байв.
Ёо манай ах нээрээ сайхан халамжтай хүн шүү.
Ахаас ирсэн зурвасыг харж инээж байгаад сүүлдээ бүр ядраад ширээгээ налан чихэвчээ зүүгээд хэвтэж байтал анги хүүхдүүдээр дүүрч хонх дугархад хичээл эхлэх болсныг мэдэн эргээд хэвийн байдал даа оров. Хамгийн ард сууж байгаа болохоор хэн ч харахгүй нэг бодлын амарч урд Felix-ийг нөгөө охин чинь өдөж хатгаад байгаа нь уурыг минь хангалттай хүргэж байв. Хичээл тарахад Жисон ардаас гүйж гарч ирээд хоёр ах завгүй болсныг хэлээд намайг гэрт хүргэж өгөх хэрэгтэй гээд яг одоо би Жисонд чирэгдээд харьж байна. Мэдээж Солхи хамт явж байгаа тэгэхээр Хёнжин хамт байна. Хамгийн хэцүү нь гэрийн гадаа битгий Felix-тэй битгий таарчихаасай.
Аз болоход арай гэж тааралгүй гэртээ ороход. Ах эгч нар эвэртэй туулай үзсэн юм шиг надруу гөлөрч зогсоно.
Дахён:хүүе ээ Жэхи чи минь яагаа вэ? Долоон буудал үсдээд чирүүлчихсэн юм шиг.
Жэхи:мэдэхгүй зүгээр л байсан.
Жихю:чи өөрийгөө толинд хараад цочиж үхэв.
Сана:хүүе ёстой толинд хараад хэрэггүй шүү. Дараа нь ухаан алдаад хэцүүднэ.
Тэдний хэлснээр одоо бол би газар доороос ухаад гаргаж ирсэн юм шиг байна гэсэн. Гэхдээ энэ удаад тэдний зөв байсан.
Жэхи:ААААААА АВРААРАЙ ЭНЭ ХЭН БЭ? БИ ЯАЧИХСАН ЮМ БЭ?
Жэхигийн ээж:юун даа муухай муухай гэрээр нэг хашгираад байгаа юм бэ? Гэж үглэсээр ариун цэврийн өрөөндорж ирлээ.
Жэхигийн ээж:ААААААА энэ хэн бэ миний охин хаана байна гараач ээ
Жэхи:ээжээ би энд байна бас чимээгүй түрүүн Жисонд чирүүлж байхдаа газар зам дээр тогтсон байсан тогтоол усан дээр уначихсан юм аа, арай ч ийм болсон гэж мэдсэнгүй ээ. Би хувцсаа солих хэрэгтэй байна та түр гарч бай.
Жэхигийн ээж:за хурдал усанд ба ороорой. 
Жэхи:за гар гар өөр хүнд миний өрөөнд орж ирээд хэрэггүй гэж хэлээрэй.
Жэхигийн ээж:за хурдал хурдал.
Арай гэж усанд орж дуусаад хувцсаа угаагаад гарч ирэхэд утсанд маш их дуудлага зурвас ирсэн байв.
Нээгээд харвал огт танихгүй дугаар.
-сайн уу?
-би чамд хайртай
-чи бараг намайг таних байх
-чи ч гэсэн надад хайртай
-гэхдээ тэрийгээ өөрөө ойлгоогүй
-танай найз хөвгүүн чинь шинийг олчихсон байна лээ
-амар юм өө нэгнээс салаад нөгөөтэйн нийлээд
-утсаа авахгүй юм уу
-намайг хэн гэдгийг мэдэхийг хүсэхгүй байна уу?
-дараа залгахад аваарай хөөрхөн өө
Би ч яахаа мэдэхгүй тулгамдаж байхад гаднаас хэн нэгэн Жэхи орж болох уу? Гэсэн дуугаар ухаан орон утсаа унтраагаад ор луу шидчихээд хаалгаа тайлав.
Жэксон:Гүнжтэн минь намайгаа уучлаарай. Очиж авна гэсэн гэнэт хуваарь гарчихлаа.
Жэхи:зүгээр ээ.
Жэксон:чи яагаад ийм удаан хаалгаа тайлж байгаа юм
Жэхи:мм нөгөө хувцсаа өмсөж байсан юм аа.
Жэксон:за за ээж чинь хурдан бууж ирж хоолоо ид гэсэн
Жэхи:удахгүй буулаа.

Second book Where stories live. Discover now