Хаалгаа аяархан нээн харвал өө хөөрхий Солхи. Би ч сандарсандаа түүнийг яаж өргөж дийлсэн ээ ч мэдсэнгүй нэг л мэдэхэд түүнийг орон дээр хэвтэж байхыг хараад бага зэрэг санаа зовох шиг болов. Түүний дух хавдаад улайж. Тэр одоо л сэрж байна.
Солхи:Яа Им Жэхи хэн чамд найзыгаа ирж байхад хайруулын тавгаар цохиж бай гэж заасан юм.
Жэхи:уучлаарай.
Солхи:Ашш толгой хагарлаа.
Жэхи:Тийм их өвдөж байна уу?
Солхи:ухаан алдтал цохиж унагасан байж ингэж асууж байдаг. Ингэхэд чи яагаад намайг гэнэт ингэж цохив.
Жэхи:Нөгөө миний хуучин найз хөвгүүн байна ш дээ.
Солхи:Аан Үжин үү?
Жэхи:мхм. Тэр над руу сонин зурвас бичээд байх юм. Гэхдээ яг баттай биш.
Солхи:Гэхдээ тийм хүн яагаад гэнэт бичнэ гэж.
Жэхи:Би яаж мэдэх юм.
Солхи:өөр хүнд яагаад хэлэхгүй байгаа юм.
Жэхи:өөрөө аргалчихна гэж бодоод.
Солхи:Тэнэг ш дээ.
Жэхи:за за амар амар. Би хоол хийгээд өгье.
Солхи:за
Би ч доош бууж хоол хийх гэж гоймон чанаж зогсоно. Өөр хийж чадах хоол ямар байх биш. Би гэхдээ багаасаа гэртээ ганцаараа байгаад сурчихсан дөө. Аав ээж хоёр гадаад явчихдаг ах эгч хоёр бага байхад хамт эсвэл найзууд гээд явчихдаг байсан ч дараа нь бэлтгэгдэгч болоод бүр ганцаараа болчихсон. Гэхдээ бас яг ганцаараа гэхэд үнэхээр хэцүү. Найзууд маань бас Жисон манайд байнга ирдэг байсан болохоор хэзээ ч ганцаардаж үзээгүй бас найзууд маань хоол хийчихдэг болохоор хоол сайн хийж чаддаггүй. Би ер нь нилээд эрх өссөн гэдгийг сая л мэдлээ.
Жэхи:Солхи яа хоол болчихлоо.
Солхи:за одоохон.
Солхи бууж ирэн бид хоёр хооллож эхэллээ. Гэнэт дахиад утсанд зурвас ирэв. Бас л нөгөө зурвас гэж бодож байтал энэ удаад Felix байв.
Felix:түр гараад ирж чадах уу? Урд савлуур дээр уулзъя.
Би ч дуртай дургүй унших аядаад буцан хоолоо идлээ.
Солхи:хэн юм.
Жэхи:хэн ч биш.
Солхи:Felix та хоёр муудчисан юм уу? Хэд хоног юм ярьсангүй.
Жэхи:Юм ярих хүсэл алга.
Солхи:тэгсэн ч гэсэн.
Жэхи:намайг зүгээр орхичих за угаасаа зүгээр.
Солхи ч юм дуугаралгүй толгой дохив.
Хэсэг хугацааны дараа дахиад зурвас энэ удаа дахиад Felix
Felix:энэ үнэхээр чухал хурдан гараад ир!!
Энэ удаа зөрөх хүсэл байхгүй байсан болохоор дуугүй л гарав.
Felix:чиний нөгөө зурвасуудыг санаж байна уу?
Жэхи:битгий наадхаа ярь би өөрөө учрыг нь олох болохоор битгий миний хэрэгт хошуу дүрээд бай.
Felix:Жэхи намайг уучлаарай тэр өдөр чи үнэхээр буруу цаг үедээ ороод ирсэн.
Жэхи:буруу цаг үе гэсэн үү? Та хоёрын сайхан мөчийг үймүүлсэнд уучлаарай. Би өөрөө учраа олчих болохоор битгий санаа зов. Бас би чиний ээлжит тоглоом чинь биш болохоор тоглох хүнээрээ тоглоорой. Битгий надтай зууралдаж гай бол.
Энэ удаад түүний хэлэхийг дахиад сонсохыг хүсээгүй болохоор түрүүлээд гэртээ оров. Нэг бол хайртай ч юм шиг эсвэл хайргүй ч юм шиг. Хэцүү юм бэ? Энэ үед ах нарыгаа үнэхээр их санаж байна. Жэксон ах Марк ах хоёр байсан бол сайхан байхгүй юу яваад удаагүй байхад нь санаад эхэлчихсэн юм уу?
Гэрт орж ирээд хүнтэй юм ярих хүсэлгүй байсан болохоор шууд өрөөндөө ороод утсаа ухаж эхлэв.
Дахиад зурвас. Зурвас Зурвас Зурвас!!!!!!!
Уур хүрч байна.
-ямар ууртай гүнж вэ?
Гүнж эдр энэ одоо намайг өдөөд байгаа юм байхдаа. Уур хүрчихлээ. Одоо зүгээр юу ч бодолгүй сайхан унтаж амрах хэрэгтэй.
Vote&Com
Ymr c urnulq bgd uneheer uuclaarai. Hed honog jhn tiimhn ungursn blhoor zndu udcihlaa. Uneheer uuclaarai. Comment bicwel uneheer byrlana shu💜❤💚💙
YOU ARE READING
Second book
Romance-хамтдаа тамаас гарч диваажин руу нисэх болохоор гараас минь хэзээ ч бүү тавиарай.