Үжин:Жэхи намайг тэр үед үнэхээр уучлаарай.
Жэхи:чи уучлал гуйх хэрэг байна уу? Угаасаа одоо чи ч тэр хэн ч надад хэрэггүй.
Үжин:Хуучны Жэхи хаачсан юм бэ?
Жэхи:Тэр үед гэнэн цайлган Жэхи үхчихсэн. Мэдээгүй юм уу?
Үжин:Гэхдээ чи мэдэх үү? Тэр Жэхиг би алчихаад огт харамсаагүйг.
Жэхи:Чамд угаасаа тийм сэтгэл байхгүйл дээ.
Үжин:Сэтгэл байгаа гэхдээ чамд илүүчлэх л байхгүй байсан юм.
Жэхи:за тэгээд тэр сэтгэл гаргадаг зүйл дээрээ очооч дээ
Үжин:чамаар хэлүүлэхгүй очлоо.
Таараагүй удчихаад хэрүүл хийгээд зогсож байдаг хүн бид хоёроос өөр байхгүй л байх.
Их завсарлага болж байсан болохоор цайны газар орж найзуудаараа суудаг захын хамгийн том ширээнд суухад дахиад нэг хүн нэмэгдээд надад суудал үлдээгүй бололтой. Энэ ширээ яг арван зургаан хүний суух зайтай боловч Felix-ийн шинэ найз охин болох Нами ирээд миний суудалд суучихаж бас энэ хөвгүүд юу болоод цайны газарт ирж хоолоо иддэг болчихсон юм. Гэж дотроо бодсоор тэднээс нэлээн зайд орших ширээн дээр ганцаараа суун хооллох боллоо. Намайг тоох хүн тэнд лав алга.
Хоолоо идэж дуусгаад үс гэзгээ янзлахаар ариун цэврийн өрөө оров.
Тэнд байхад хэсэг бүлэг охидын ярьж байгаа тодхон сонсогдож байсан болохоор сонсохыг хүсээгүй ч сонсоод амжив.
О1:нээрээ саяхан болсон Felix-ийн төрсөн өдөр дээр нөгөө шинээр ирсэн Нами гээд охин үерхэхийг асуусан чинь зөвшөөрөөд тэр хоёр нийлсэн гэсэн.
О2:угаасаа тэр хоёр чинь хуучин нэг сургууль байсан өмнө нь үерхэж байгаад салсан гэсэн.
О1:тийм үү? Гэхдээ тэр Felix чинь ангийнхаа Жэхид сайн байсан гэсэн биз дээ?
О3:харин тэгээд эртээд Жэхиг ангидаа орсон чинь Нами Felix-ийг үнсээд сууж байсан гэсэн.
О4:ёо ямар тэнэг юм бэ? Чи яаж мэдсэн юм.
03:тэдний ангийн Минжү гээд охин хэлсэншд
Өө хөөрхий Чүэ Минжү арай арай нэг анги энэ тэр гээд байдаг байж ийм юм хийдэг байх гэж. Тэндээс гаран ангируугаа хөлөө зөөж ядан орно.
Ангид;
Нахи:хөөе Им Жэхи яагаад ирж хоолоо идээгүй юм?
Өө хөөрхий ийм найз бас байдаг аа. Түрүүнээс хойш их инээлдээд намайг тоох хүн байгүй л дээ.
Жэхи:идсэн дээ.
Нахи:айн хаана.
Жэхи:цайны газар.
Нахи:худлаа ярь.
Жэхи:камер шалгуулах юм уу?
Нахи:тэгээд яагаад бид нартай нэгдээгүй юм?
Жэхи:та нар шинэ хүнээ угтаад аягүй баяр баясгалантай сууж байсан даа. Бүр Им Жэхи гэдэг хүний суудал дээр.
Энэ удаад Нахи үг хэлэлгүй зүгээр л суудалдаа суув.
Нахиг суусны дараахан хонх дуугарч ардаас ангийн багш орж ирэв.
Ангийн багш:за хүүхдүүд ээ! Сүүлийн цаг англи хэл хоёр цаг орох ёстой байсан багш нь өвчтэй болохоор шууд тараарай одоо багш нь хальт ирцээ бүртгээд тэгээд ганц нэг хүүхдийн даалгавар шалгаад тараая тэгэх үү?
Хүүхдүүд:За
Багш ч нээх онц юм ярьсангүй Сүжон Тэми Мину Жисон гэх хүүхдүүдийн авсан нэмэлт даалгаврыг үзээд биднийг тараав. Хүүхдүүдийн хичээл арай тарах болоогүй дахиад хоёр гурван цаг дутуу учир сургууль хүүхэдгүй нэлээд тайван байв. Энэ боломжийг ашиглан Солхи Жисон хоёрыг чирэн номын сан орж хичээл хийж суув.
Солхи:Жэхи.
Жэхи:мм
Солхи:түрүүн яагаад хоолоо идээгүй юм?
Жэхи:би хоолоо идсэн!!!! Өөрсдөө хараагүй байж битгий ингэж асуугаад бай. Бас яагаад та нартай суугаагүй гэж үү? Миний суудалд Нами сууж байсан. Тэгээд Нахи Жисон Солхи та гурав хамгийн чанга инээгээд намайг тоохооргүй сууж байсан нь шүү.
Жисон:за гурвуулаа явах уу?
Жэхи:өөрсдөө явцгаа.
Солхи:чи чинь яагаад байгаа юм бэ?
Жэхи:би яасан гэж?
Солхи:муухай аашлаад байгаа биз дээ?
Жэхи:мэдэхгүй ээ. Та нартай ярих хүсэл алга. Явцгааж үз.
Жисон:уучлаарай.
Жэхи:юундаа уучлал гуйсан юм.
Жисон:миний буруу юм шиг санагдаад.
Жэхи:одоо зүгээр намайг тайван орхиод өг.
Тэр хоёр юу ч хэлэлгүй хажууд суусаар байгаад сүүлдээ би бүр залхаад.
Жэхи:та хоёр явахгүй бол би явлаа.
Жисон:хамт явъя
Жэхи:манайд хамт хононо гэж бодож байгаа бол битгий мөрөөд.
Жисон:ээлдээ хамт хоноё тэгэх үү?
Жэхи:надад одоо ганцаараа байх боломж хэрэгтэй байна. Дагаад үзээрэй зүйл дуусгана шүү.
Тэр хоёр ч муухай царайлаад үлдлээ.
Номын сангийн хажууханд байх шинээр нээгдсэн гэмээр кафе орон өөртөө авж явахаар кофе бэлдүүлж түүнийгээ ганц нэгхэн балгасаар гэртээ орж ирэн дахиад л уйтгартай цаг хугацаанд ирэв.
Felix-ийн талаас;
|Жэхитэй дэлгүүрийн тэнд таардаг хэсгээс шүү|
Чантай уулзахаар гэрээс гараад алхаж байхад хэн нэгэн ардаас дуудах шиг болов.
Жэхи:хөөе Lee Felix!!!!
Нэлээд цочин ухасхийн эргэн харахад
Felix:Жэхи ийм орой ганцаараа юу хийж яваа юм.
Жэхи:харин ийм орой ганцаараа явж байгаа охиныг айлгах чиний сонирхол уу?
Felix:би хэнийг яаж айлгалаа.
Жэхи:энэ биш үү хэмээн хэдэн хачирхалтай гэмээр зурвасуудыг харуулав
Felix:би биш
Жэхи:мм за за.
Гэж хэлээд буцан урдах замаа харан алхаж эхлэв. Замаас Жэхи дэлгүүр орон хоцров. Цааш ганцаараа алхаж байхад өнөөх зурвасууд санаанаас гардаггүй. Замын хажуугаас такси барин Чантай уулзахаар тохирсон газраа ирэв.
Чан:за яасан?
Felix:дэмий дэмий
Чан:тэгвэл юу яръя гээд байгаа юм.
Felix:юм ярина гэл үү?
Чан:тэгээд уулзах уу? Уулзъя гээд уулзсан биз дээ.
Felix:ойрхон хорин дөрвөн цагийн дэлгүүр орж юм олж идье. Апь түрүүн хоол идсэн өлсчихлөө.
Чан:за за.
Тэндээс нээх холгүйхэн байх дэлгүүр орон бэлэн идчихээр юм аваад тэндээс гарангаа Жэхигийн зурвасуудыг санан гэнэт Чанд яримаар санагдан яриа эхлүүлж.
Felix:нээрээ...
Чан:нээрээ?
Felix:Жэхирүү нэг хүн зурвас бичээд байна лээ.
Чан:тэгээд юу гэж найз нөхөд нь юм байлгүй дээ.
Felix:үгүй ээ! Түрүүн надаас энэ чи юу гээд асуугаад байсан.
Чан:тэгвэл судлаад үзэхгүй юу?
Felix:яаж?
Чан:өмнөх амьдралыг нь судал. Хэн нэгэн Жэхид хайртай байсан ч юм уу өөрөө хайртай байсан ч юм уу? Тэрийг нь судал.
Угаасаа Жэхи шиг боломжтой айлын хөөрхөн охинд хэн нэгэн муу зүйл хийх магадлал 99.99 хувь.
Felix:за за.
Чан:нээрээ төрсөн өдрөөрөө яах гэж байна.
Felix:мэдэхгүй ээ. Бараг тийм нэг гоё юм болохгүй байх. Аав ээж хоёр байхгүй болохоор эмээгээс байнга мөнгө аваад байх хэцүү. Тэгээд эмээтэй л гэрт даруухан хийх байх аа.
Чан:зааз ядаж бид хэдтэй зүгээр суухаар хальт гарна биз дээ.
Felix:тэгэх байхаа.
Чан:байхаа гэнэ шүү.
Felix:за за харьлаа
Чан:за баяртай.
Чанаас салаад ганц нэг алхан машин замруу алхан такси барив. Манайх эндээс ойрхон ч алхвал нэлээн удах учир эмээгийн санааг зовоохгүйн тулд такси бариад тэндээс хөдлөв.
Гэрт орж ирэн эмээд ирсэн ээ хэлээд өрөөгөө зүглэв.
Орж ирээд шууд Жисон урж чат бичив.
-Жисон!!!!
-яасан?
-Жэхид сайн байсан ч юм уу? Өөрөө сайн байсан ч юм уу? Эсвэл хуучин үерхэж байсан тийм хүн байгаа юу?
-яах гэж байгаа юм?
-зүгээр
-мм өөрөө сайн байсан гэвэл Ёнсон тэгээд энэ сургуульд орсон. Хуучин үерхэж байсан гэвэл хуучин манай ангид байсан Үжин өөрт нь сайн байсан гэвэл мэдэхгүй.
-за
YOU ARE READING
Second book
Romance-хамтдаа тамаас гарч диваажин руу нисэх болохоор гараас минь хэзээ ч бүү тавиарай.