Бичээчийн талаас;
Жэхи анх ах нартаа хэлэлгүй нууж байгаад өөрөө асуудлыг шийдвэрлэх гэж хүссэн ч Жисон гэдэг хүн дэвэргэж хэлж байснаас өөрөө хэлж бас өөрийгөө болон найзуудыгаа аюулаас аврах гэсэндээ хэлж бүх зүйлийг тоочин эхнээс нь дуустал ярьж өгнө. Энэ үед ах нар болон Жисон ч нэг үе нухацтай эсвэл санаа зовсон харцаар Жэхи рүү харах нь Жэхиг ярихад улам хэцүү болгоно. Үе үе хоолой нь зангирч урсах гэсэн нулимсаа дотогшоо залгина.
Энд Жэхи ганцхан найз
нөхөд болон өөрийнхөө төлөө биш ирээдүйд хорвоог орхих мөн өнгөрсөнд орхисон хүмүүсийн төлөө сууна. Энэ тухай бодохоос аймшигтай учир ганц нэг нулимс дуслуулан сууна. Мэдээж энэ хэрэгтэй сайн найзуудынх нь нэг холбоотой байж ч магадгүй болохоор улам илүү сэтгэл нь өвдөнө.
Жэхигийн талаас;
-Ах нараа тэр одоо ч намайг хараад сууж байж магадгүй. Би бүх зүйлийг дуусгахыг хүсэж байна.
Жэксон - чи чинь ямар араатны нүдэнд өртчихсэн юм бэ? Им Жэхи
Жэбом - төрсөн ахын чинь хувьд хэлэхэд анх эрэгтэй хүнээс болж гэмтэхэд чинь ямар их уур хүрч байсныг чи ойлгодог ч болоосой. Би дахиж тиймэрхүү адгийн амьтдаар хэн нэгнийг бэртээж гэмтээл гэхийг хүсэхгүй байна. Тийм болохоор уг нь би Сурад гэрлэх санал тавих гэж байсан ч түр хойшлуулж чиний асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхээр одооноос чи Марк Жэксон хоёртой хамт явж бай гэж хэлмээр байгаа ч болохгүй манай менежер гэхээр бас болохгүй гэрийн багш гэхээр ямар ч .юм байх юм билээ. Тэгэхээр хэд хоног хичээлдээ явахгүй гэрээс гарахгүй шүү за юу?
-Гэхдээ би ингээд байж байхад тэнд хэдэн хүн гашуун зовлонтой нүүр тулж диваажин рүү нисэх үү?
Марк - мэдээж бид нар тэр тал дээр ч анхаарна. Тэгэхээр нэг ч хүн бэртэхгүй болохоор санаа зоволтгүй. Аль болох сайн мэдэж байж хөдөлнө шүү дээ.
-Гэхдээ л хурдан энэ асуудлыг шийдэхгүй бол би яг галзуурах шахаж байна.
Жэбом - бид нар хурдан бас аюулгүй шийдэх болохоор чи оролцох гэсний хэрэггүй.
Ах нарын хэлсэн үг арай бага айдас төрүүлэх болсон ч бүр мөсөн арилгах нь юу л бол. Гэхдээ энэ ажилд би өөрөө оролцоно мэдээж энэ хэдэд хэлэх юм бол намайг оруулахгүй тул нууцаар бага зэрэг ажиллах хэрэгтэй.
Үүний тулд мэдээж надад төлөвлөгөө хэрэгтэй тул эртнээс төлөвлөж байсан нь дээр.
Юуны түрүүнд эхлээд Со Ёнсон гэдэг адгийн амьтантай дотно болж итгэлийг нь олж авсан нь дээр тэглээ ч ямар нэгэн муу зүйл болбол намайг арай бага зэрэг сэжиглэнэ эсвэл бүр аймшигтай.
Ямартай ч ганцаараа хийх нь насанд хүрээгүй учир архи тамхи клуб энэ тэр хэрэглэж хэсэж яваад байж болохгүй. Бас би иймэрхүү зүйлийг яснаас аа үзэн яддаг.
Ийнхүү тэд нарыг байхгүй хойгуур ганцаараа бодолд дарагдан сууж байхад утас дуугарч бодлоос минь салгав.
Ээж байна.
-Байна уу? Миний охин?
-Байна Байна. Та хоёрын минь ажил сайн уу?
-Сайн сайн. Удахгүй болох юм шиг байна. Тийм болохоор хоёр гурав хоногийн дараа гэхэд оччих байх.
-Өө ашгүй.
-Ах нар нь очсон уу?
-Ирсэн ирсэн ганцаараа уйдаад Жисонд царай алдаад гуйгаад байсан ямар ч ашиггүй.
-Хахахаах
-Аан ашигтай ашигтай. Зөндөө амттан идсэн юм байна.
-вуанан миний нялх гүнж унтдаа гээд ээж утсаа тасаллаа.
Дахин зурвас ирэх мэдэгдэл ирэв.
-Гүнжтээн сайхан амраарай. Маргааш уулзана шүү!
Хүндэтгэсэн:Ч.Ё
Сайн уу? Номио байна аа😂 яагаад би байгаа юм бэ? Гэж үү? Үжин гэж нэг юм хөдөө салганаж яваад утсаа усанд унагаад эвдчихсэн хэд хоног draft доторхыг минь publish хийгээд өг гэсэн. Бас энэ хаяг 8 дагагчтай болсон байна. Бас Mishka_Tuan эгч нөгөө зохиол дээр минь сэтгэгдэл үлдээж Vote дарсан. Мэдээж Мишка эгч миний хамгийн дуртай зохиолчдын нэг. Бас бэлэг задлахад энэ өгүүлэг 40 хэсэгтэй болсон. Удахгүй дууслаа. Бас нэмээд шинэ бичвэр эхэлсэн байна лээ. Бас Жэксон гол дүртэй гэхдээ тэр бүр үнэн уйлмаар юм билээ. Би ч муухай юм аа хүний бэлэг задлаад. Та нар манай Жэхиг зөндөө хайрлаарай за юу?
Нэмж хэлэхэд би бас утсаа гэртээ мартаад хэд хоног өвөө эмээгийндээ байсан бөлгөө. Тийм болохоор хэд хоног завсарласан шүү.
YOU ARE READING
Second book
Romance-хамтдаа тамаас гарч диваажин руу нисэх болохоор гараас минь хэзээ ч бүү тавиарай.