Жэхигийн талаас;
Тэрхүү зурвасыг нээх тоохыг хүсээгүй тул өмнө нь ирж байсан зурвасуудыг бүгдийг нь delete all хийв. Хэсэг бодол болон тааз ширтэн хэвтэж байх зуур нойр ч хүрэн зүүдний ертөнцөд зочлон очив.
-Ээжээ ээжээ гуйя битгий ойрт битгий надад хүр АААА гуйя намайг явуулаач дээ
-Хаха ээж ээ наад ээжээсээ биш надаас гуйгаач арчаагүй амьтан минь.
-Гуйя намайг битгий алаачдээ. Гуйя
-Хаха одоо гуйгаад яая гэхэв. Нөгөө ертөнц ямар байдгийг надад ирээд ярьж өгөөрэй.
Гэж нэгэн үл таних эрэгтэй эмэгтэй хүмүүсийн яриа тодорсоор өнөөх бүсгүйн хашхираан улам бүдгэрч хонгилын үзүүрт цаана сонсогдож төд удалгүй ханаар нэг улаан будаг урсана.
-Жэхи Яа Им Жэхи сэрээрэй СЭРЭЭЧ
гэх танил дотно нэгэн хоолой аймшигт зүүднээс минь салгана. Хамаг бие нь хүйтэн хөлсөөр будагдан дагжин чичирч айж зангирсан хоолойгоор.
-Ахаа ахаа хэмээн өөр үг хэлж чадалгүй том том нулимс унагаж байхад. Жэксон ах ч тайвшруулах зорилгоор аль болох тайван хоолойгоор
-Зүгээр дээ. Энэ бол зүүд тайвшир юу ч болохгүй чи мэднэ биз дээ. Намайг энэ хорвоо дээр байгаа цагт хэн ч энэ ертөнцийн төгсгөлд хүрэхгүй за юу. Одоо дөнгөж шөнийн гурван цаг орчим болж байна. Ахтайгаа хамт унт.
Гэсээр хөнжил нөмрүүлэн хажууд хэвтээд тайван өнгөөр бүүвэйн дуу аялж эхлэнэ. Жэбом ах Сура эгчийн аав ээжтэй уулзах болохоор завгүй тэндээ хононо гэсэн бусад ах нар маань бэлтгэл хийж байгаа гэсэн. Жисон өглөө хичээлтэй учир гэртээ харих болсон. Харин Жэксон ах бага зэрэг бэртэлтэй байгаа болохоор эрт ирсэн гэсэн.
Өглөө ч болж доош буухад гал тогооны өрөөнд Жэксон ах цааш харан өндөг шарж зогсоно.
-Өө Жэхи сэрчихсэн үү. Ах нь өглөөний цай хийчихлээ суучих хамт ууя. Тэгээд ах нь шууд компани руу явлаа.
-За би өнөөдөр эмнэлэг орох ёстой.
-Яах гэсэн юм?
-Үзүүлэх ёстой сард нэг үзүүлдэг тэр цаг нь болчихсон.
-Өө өнөөдөр билүү таг мартсан байна. Ах нь хамт явж чадахгүй нь ганцаараа явж чадах юм уу?
-Чадна.
-За за очоод яриарай.
Удалгүй Жэксон ах ч гарч араас нь би гэдэг хүн нүүр гараа угаагаад араас нь гарав.
Өнөөдөр мягмар гараг хамгийн дуртай өдөр минь яагаад гэж үү? Уг нь хичээлдээ явж байсан бол илүү утга учиртай байх ёстой байсан юм. Хамгийн дуртай ганц хичээл болох дуу хөгжмийн хичээл ганц удаа ордог нь энэ өдөр байсан юм.
Юу ч бодолгүй орцоор гарахад Felix өнөөх Нахи ч билүү Нами ч билүү тэрэнтэйгээ хамт явж байна. Ер нь энэний хэнтэйгээ юутайгаа хамт явах нь надад ямар хамаатай юм. Эмнэлгийн үүдээр орох мөчид үүдний сувилагч уриалгахнаар угтан авч очих ёстой өрөөнд минь оруулж өгөхөд Пак эмч нүүр дүүрэн инээмсэглэж угтан суухын дохино.
-За сайн уу Жэхи
-Сайн сайн та сайн байсан биз дээ.
-Би зүгээр дээ. Шинжилгээгээ өгөх үү.
-За тэгвэл гялс өгчихсөн нь дээр байх.
Пак эмч хэсэг хормын дараа хэдэн бичиг цаас барьж орж ирэн их л нухацтай харан сууж байснаа босоод явах нь тэр.
Сайн уу хөөрхөнүүдээ юу хийцгээж байв даа. Нөгөө алдарт НиНи маань арай гэж янзалуулсан утас нь дахиад эвдэрчихсэн гэсэн. Хэхэ манай хаягийн нэр өөрчлөгдсөн байсныг анзаарсан байх. Тэгэхээр хоёр бичээч хоёулаа бичихээр болсон. Та нар ~Eyes on you~ бичвэрийг уншсан бол энэ бичвэрийн бүх draft дотор байсан хэсэг устчихсан гэдгийг мэдэх ёстой. Бас маш олон фик ирээдүйд та нарыг хүлээж байгаа гэдгийг ч мэдэх ёстой. Тэгээд энэ фикийг уншдаг хэдэн хүн хаашаа алга болоо вэ? Ганцхан vote&com тэгэх үү? Би зун гээд амрах биш харин ч эсрэгээрээ илүү их ажилтай болчихсон. Хувиараа хэл сурах хэрэгтэй болоод бас намар 9дүгээр ангид орох болохоор бэлдэх хэрэгтэй болоод гэр орны ажил +фик бичих гээд үнэхээр завгүй байгаа болохоор ойлгоорой. Одооноос энэ хаяг дээр бичигдэж байгаа фикүүд удаад байвал та нар зүгээр хүлээ би тун удахгүй эргээд ирнэ. Одоохон доо ганцаараа байгаа болохоор сайн зав амжихгүй байгаа шүү.
~Eyes on you~ энэ бичвэрийг бас уншаарай гэж гуйя.
Эцэст нь
Please VOTE&COMMENT🙏
LOVE YOU GUYS❤
Та нартаа хайртай НиНи💙❤
NIne😇
YOU ARE READING
Second book
Romansa-хамтдаа тамаас гарч диваажин руу нисэх болохоор гараас минь хэзээ ч бүү тавиарай.
