Зохиолчийн талаас;
Пак эмч өрөөнөөс гаран Жэхигийн ээж рүү залган бага зэрэг итгэлгүйхэн хоолойгоор
-Сайн байн уу? Хадагтай Им. Надад танд хэлэх чухал зүйл байна.
-Өө юу болсон юм болоо. Та төвөгшөөлгүй хэл хэл.
Гэнэт хэн нэгэн түүний ард ирэн хоолойгоо засахад эргэн харвал Жэхи битгий хэл гэсэн дохио гаргаж байхыг ойлгосон Пак эмч
-Уучлаарай хадагтай Им. Би завгүй болчихлоо түр хүлээж байгаарай.
Гэж хэлэн утсаа таслан Жэхиг дагуулан өрөөндөө оров.
Жэхигийн талаас;
-Эмчээ та битгий хэлээрэй. Надад ямар ч амьд үлдэх сонголт үлдээгүй гэж би мэдэж байгаа. Тийм болохоор эцэг эхэд минь юу ч битгий хэлээрэй. Удахгүй орхиж явахын хооронд санааг нь зовоолгүй хэсэг ч гэсэн аз жаргалтай баймаар байна.
-Гэхдээ чи яаж мэдсэн юм бэ?
-Та тэр үед гадаад руу томилолтоор явж байхад би бас ухаан алдаад ирсэн. Тэгэхэд Кан эмч хэлсэн юм аа. Тэгээд Кан эмчээс гуйгаад гэр бүл дээ зүгээр гээд хэлчихсэн тийм болохоор та ч гэсэн битгий хэлээрэй.
-Гэхдээ энэ ямар ч боломжгүй зүйл. Бид заавал хэлэх хэрэгтэй.
-Би битгий гэж хэлсэн. Надад одоо хоёрхон сарын хугацаа байна. Анх эцэг эхдээ ирэхдээ зовоосон. Төгсгөлдөө ч гэсэн зовоохыг хүсэхгүй байна.
-Ойлголоо.
Пак эмчийг ятган ээжид зүгээр гэж хэлүүлэн буцаад гарт ээ харихын оронд сургууль орохоор шийдэв. Сургуулийн үүдээр ороход Ёнсон зогсож байх бөгөөд намайг харан даллаад наашаа гүйв.
-Сайн уу? Жэхи
-Сайн! Сайн уу?
-Чи юу хийж яваа юм? Танай ангийн хүүхдүүд чамайг өвчтэй гэж байсан.
-Зүгээр хальт дайраад гарах гээд.
-Мм хамт кофе уух уу?
-Чи хичээл гүй юм уу?
-Үгүй ээ. Манай анги сая тарчихсан.
-Тэгвэл буруудах зүйл алга.
Бид тэндээс гаран ойрхон кафед орон суув.
-Нээрээ хоёулаа өмнө нь ерөөсөө юм дуугарч үзээгүй юм байна. Гэж тэр яриа эхлүүлэх бол надад түүнтэй ойртох хамгийн боломжит хувилбар гэж бодож байв.
-Тийм байна.
-Нээрээ ойрд эмэгтэй хүүхдүүдийг айлгаж сүрдүүлсэн зурвас дуудлага ирээд байгаа гэсэн болгоомжтой байгаарай.
-Тэгнээ.
-Бас ямар нэгэн зүйл бодвол надад хэлж болно шүү.
-Баярлалаа.
-За даа хоёулаа харихуудаа. Би чамайг замдаа хүргээд өгье.
-Хэрэггүй дээ.
-Зүгээр ээ. Гэсээр намайг чирэн кафегааас гарав.
-Ингэхэд чи яаж манай гэрийг олох юм?
-Өө нээрээ тийм юм байна. Танайх хаана билээ?
-Хэрэггүй дээ. Би өөрөө явчихсан нь дээр юм байна.
Хаха ёстой хөх инээд хүргэчихлээ ёстой мэдэхгүй гэчихээд гэрийн маань зүг чирээд яваад байдаг шүү. Аймар юм аа Со Ёнсон.
Кафены урдаас түүнээс салаад ганцаараа гэрлүүгээ алхаж явна. Одоо надад бараг хугацаа үлдээгүй хоёрхон сар магадгүй түүнээс богино. Тийм болохоор гэр бүлдээ бэлэг өгмөөр санагдаад бэлэг дурсгалын жижиг сажиг зүйл зардаг дэлгүүр орлоо.
Тэнд хоёр хос үнэхээр эгдүүтэй цамц байна. Авмаар байна гэхдээ миний хос миний дэргэд байхгүй шүү дээ. Тэнд миний төлөө гээд өөрийгөө золиослоод явж байгаа.
Магадгүй зүгээр орхисон нь дээр гэж бодон сэтгэл хоргодсон ч орхин явлаа. Цаад буланд байх энгийн баавгайн дүрс сийлсэн зүүлтнээс таван хосыг гэр бүлдээ бас best friend гэх үгний үсэг бүрийг нэг нэгээр нь салгасан 10 хос зүүлтийг найзууд даа авав. Мэдээж манай сургуульд миний хувьд 7 эмэгтэй найз байдаг ч өмнөх сургуульд маань дахиад хоёр байгаа Солхигоос бусад нь мэднэ. Нэрийг нь Шин Рюжин Чүэ Жисү гэдэг. Ихэнх үед Жисүг Лиа гэж дууддаг. Тэндээс авсан зүйлсийнхээ мөнгийг төлөөд буцаж гарахад юмаа мартсан шиг санагдаад буцаж ороход хамгийн чухал хоёр зүйлээ мартчихаж.
Hi guys!! Bi ta nart zavgui gej heleel baigaa. Odoo gehdee fic maani duusah gej baigaa bolohoor zul buhuhiin umnu badamlana gegcheer hed honog idewh orood duusgachih sanaatai baina. Margaash chadval Felixiin talaas 2 heseg chadahgvi bol oroi 23:25 shine hesegtei uulzah baih shuu!
Za tegeed saihan naadaarai.💚♥️🥰
YOU ARE READING
Second book
Romance-хамтдаа тамаас гарч диваажин руу нисэх болохоор гараас минь хэзээ ч бүү тавиарай.