1

908 96 8
                                    

Би бол Юү Кихён.

Би эрэгтэй хүн сонирхдог...

Цонхоор тусах нарны зөөлөн гэрэл болон сэвшээ салхины дор суух дуртай. Төгс нөхцөл бүрдсэн өдөр байна. Ангид хэн ч байхгүй. Амар амгалан. Хааяахан шуугих олны дунд биш ийн ганцаараа суух нь таатай.

Гэнэт урд суудаг Вонугийн дүрэмт хувцас сандал дээрээ тохоостой байхыг олж харав. Цонхны дэргэд суудгаас нь болоод ч тэр үү, түүний үнэр надад байнга үнэртдэг сэн. Яг л цэцэгт төглийн дунд сууж байгаа мэт санагддаг....

Нэгэнт л Вону байхгүй учраас ганцхан удаа хүрмийг нь үнэрлэхийг хүсэв. Зүгээр л түүнээс ханхалдаг тааламжтай үнэрийг ядаж ганцхан удаа илүү сайн мэдрэхийг хүсэж байна.

Яг бодсончлон үнэхээр л зөөлөн хэрнэ хамар сэнгэнэсэн гайхалтай үнэр гарах бөгөөд надад шингэчих мэт л санагдаж байлаа. Би бүр мансуурч орхисон юм.

"Гэхдээ энэ гаж донтон шиг үйлдэлд орох билүү??"

Гэнэт л ухасхийн хүрмийг нь ширээ рүү нь шидэж орхитол ангийн хаалганы тас хийн хаагдах сонстов.

Гайхалтай!! Би баригдчихлаа??? Хамаг бие чичирж өөдөөс минь муухай харах нэгэнтэй харц тулгарч байна. "Намайг тэр мэдчихлээ? Сургуулийн овгор Шону!! Түүнээс бүгд айдаг. Би ч гэсэн айж байна!!!"

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now