35

573 85 30
                                    

Шону өнөөдөр бэлтгэлтэй байсан учраас би хүлээнгээ ангид ганцаар сууж байлаа.

"Нам гүмхэн анги ... өнөөх л салхи... Бодлоос минь салдаггүй тэр нэгнээ бодон суух би Шонугийн царайг бодсоор өөрийн эрхгүй инээмсэглэнэ"

-Хүүхэд шиг ... гэдэг нь..

Намайг бодол дундаа умбаж үүлсийн дунд хөвж байх үеэр тамаас Хёнвон намайг дуудах шиг л болов.

"Аххх.... энэ тамын хүү Хёнвоныг уу?"

-Ашгүй чи ганцаараа байх шив гэсээр хаалгаар эгээтэй л хэтэрсэн алхаатай загвар өмсөгч аятай орж ирэхэд миний инээд хүрэх шиг.

"Бас ямар хорон үгээ шидлэх юм бол доо?"

-Чамд хэлэх зүйл байна.

-Юу болоод ингэж сүржигнээд байгаа юм ?

-Чи Шонугаас сал. Оронд нь надтай үерх. Шулуухан хэлчихье. Би илүү мөнгөтэй бас ч гэж илүү царайлаг гэхэд нь миний тархиар хатгах шиг л болох нь тэр.

"Энэ хүн арай ??? "

-Чи Хёнвон биш юм уу? Миний мэдэх Хёнвонаас лав ийм үг гарах ёсгүй--

-Тиймээ, би өөр хүн болчихлоо. Чамайг нууцхан харж, өөр хүнд алдаж байгааг харахаас залхаж байна. Би Шонуг буулгаж аваад чамайг авах болно!

-Уучлаарай. Гэхдээ би драма үздэггүй. Чамайг юу гэж солиороод байгааг мэдэхгүй ч ...

"Би ингэж хэлээд шүдээ зуусаар энгэрээс нь заамдаад"

-Шонугийн талаар ярих хэрэггүй шүү. Бас намайг андуураад байх шиг байна. Шаардлага гарвал нохой шүдгүй ч гэсэн хүн рүү дайрдаг юм.

Намайг ингэж хэлэв үү үгүй юу Хёнвон пир хийтэл ганцаараа инээж хаалгаар Шонуг түлхсээр Минхёг болон Вону нар ороод ирэв.

"Энд юу болоод байна аа? Арай жүжиг?"

Хёнвон шууд л заамдсан гарыг маань шидлэчихээд өнөөх л зэвүү хүрэм инээмсэглэлээ гаргаад

-Хөөх? Нохой гэсэн үү? Кихёнаа? Өөрөө төрлөө андуураад байх шиг байна!! Чи чинь эцсийн эцэст үхэр зусаг шүү дээ. Хар л даа айн?? гээд хамраа сөхөхөд нүүр минь халуу дүүгээд л ирэв.

-Муу яст мэлхий....

-Айн? Хэнийг мэлхий гээд байна аа?

-Чамайг хэлж байна!! Мэлхий царайлсан ногоон оо??

-Муу жижиг үхэр зусаг чинь юу вэээ?

-Яадаг юм ?

-Залуус аа? Тайвшир саяны болсон зүйл ердөө жүжиг. Кихёнаа? Бид нар Шонуд чамайг харуулахын тулд ингэсэн юм . Заза одоо бид 3 ч явъя даа!! Та хоёрыг үлдээе. Баяртай !! гэсээр Минхёг шуудхан л Хёнвоныг шаар аятай дагуулсаар гаран явахад ангид Шонутай л үлдчихэв.

"Сая худлаа баахан том дуугарчихсан. Балай юм! Шону бүгдийг нь сонсчихсон доо"

-Кихёнаа?

Шонуг гэнэтхэн ам нээхэд нь би цочиж орхив.

"Юундаа цочоод байгаа юм бэ? Кихёнаа~~ тайвшир "

Шону юу гэж хэлэх болоо гэхээс түгшүүртэй хүлээж байтал тэр шууд л намайг тэврээд авав. Тэгээд яг л хайртай амьтнаа эрхлүүлж байгаа хүн шиг толгойг минь илэх нь тэр.

-Намайг харамлаж байгаа нь таалагдаж байна аа. Харин өөр хүнд уурлаж байгааг чинь харах муухай юм. Чи инээх хэрэгтэй... Би уурласан үед чинь ингээд тэврээд илж байя~~

"Сэтгэл минь хөдөлсөн. Тэврээс нь холдохыг хүссэнгүй. Анх удаа бүхий л амьдралаа хэн нэгний дэргэд өнгөрөөхийг хүсэж байна. Он удаан жил хамт байхыг минь зөвшөөрөөч..."

.
.
.

-Энэ үеэр ангийн гадаа-

-Яасан өнөө хоёр чинь юу хийж байна? гэсээр Вонуг хэрэгт дурлан асуувал Минхёг эргэж хараад толгойг нь илээд

-Ингэж байна гэх нь тэр.

Харин хойно нь дурамжхан зогсох Хёнвон хөмсгөө зангидах нь их л сэтгэл хангалуун бус байгааг харуулна.

-Хөөе! Мөнгөө? Чи 50%-иа өгөөгүй л байна?

-Май! Гэхдээ чи сайн жүжиглэсэн шүү. Би бүр чамайг Кихёнд талтай л юм байна гэж андуурах шахлаа.

-Хэрвээ энэнээс илүүг өгсөн бол бүр илүү зүйл хийх байлаа. Заза өөр ажил байхгүй бол би явлаа!

-За, дараа нь хэрэг гарвал дуудна аа гэсээр Минхёг болон Хёнвоны хоорондын наймаа дууссан юм.

Бүгдийг харж суусан Вону залхуутай нь аргагүй модон чихэр гаргаж ирээд ам руугаа хийж орхиод

-Яагаад ийм зүйл хийж байгаа юм ? гэхэд Минхёг өнөөх чихрийг нь амнаас нь аваад ам руугаа хийчихэв.

-Хоёулаа тэр хоёрт өртэй шүү дээ. Тэдний харилцаа бүр илүү дотно болох болно гээд уруулаа долоонгоо нүдээ ирмэв.

..
..
..
..

~~~~~~~~~~~~
Өнөө шөнөдөө дуусгалаа би ♥️😸
Одоо 2 хон хэсэг кк♥️

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now