27

524 87 30
                                    

"Би түүнээс ирэх хариуг түгшүүртэй хүлээнэ. Үнэндээ сонсохгүй шууд л гараад явчихмаар байсан ч сүүлийн удаа найдвар тавиад үзсэн нь дээр гэж бодсон хэрэг."

Удтал шал ширтсэний эцэст сэмхэн дээш өндийвөл Шонугийн царайны хувирал намайг бүр айлгаж орхив.

Инээгээд байна уу? Уурлаад байна уу? Мэдэх юм алга. Хөмсөг нь зангирсан хэрнээ уруул нь үл ялиг өргөгдсөн байх юм.

"Тэр яг яагаад байна аа? Арай уурлаад байгаа юм болов уу??"

-Намайг уучлаарай!

Би яг гэм хийчихсэн хүүхэд шиг ийн дуугарвал Шону бүр ноцтой төрх гаргана.

"Намайг айлгаж чадаж байна шүү!!"

Шону гараа дээшлүүлэхэд би цохиулах байх гэж бодоод гараа нүүрээрээ хамгаалаад

-Намайг битгий цохиорой гэтэл тэр харин ч эрүүгээ илээд бүр нухацтай төрх тодруулчихав.

-Хмммм

Тэр ийм л авиа гаргав. Харин тэрэнд нь би багахан цочно.

Гэтэл яг энэ үеэр хувцас солих өрөөнд Минхёг Вону хоёр хоёр биенээ идэх шахам үнсэлцсээр ороод ирэв.

"Хоёроо? Уучлаарай гэхдээ үнэхээр цагаа олсонгүй"

Бид хоёрыг харсан тэр хоёр юу ч болоогүй царай гарган Минхёг над руу эгээтэй л "Баригдсан даа" гэсэн шиг харцаар харах нь нуруу хүйт даамаар...

-Хоёулаа гарцгаая гэсээр Шону дээгүүрээ цамцаа углаад л цүнхээ үүрэхэд би дуугүй л араас нь даган алхана.

"Тэр одоо хүртэл хариулсангүй. Яг яах гээд байгаа юм болоо? Ингэж зовоож байхаар хэлчих л дээ? "

-Чамтай үерхэнэ гэвэл .....

Шону гэнэтхэн яриаг ингэж эхлүүлэхэд миний тархи цусаар дүүрч нүд харанхуйлах шиг л санагдана ...

-Бид хоёр тэр хоёр шиг байна гэсэн үг үү?

-Тэр хоёр шиг гэж??

-Яахав, хаа сайгүй үнсэлцэж, бие биен дээрээ гарч суугаад... маргалдаж ноцолдох гээд л... бас хоолоо хувааж иднэ . Үнэндээ би хоолоо хувааж идмээргүй байна!

"Юу яриад байна аа? Шону? Юун хоол хувааж идэх вэ ? Ямар гээчийн хүүхдийн хариулт вэ? Мэдрэмжгүй том нуруу юм даа"

-Тэр чинь тэр хоёрын л хийдэг зүйл. Бид тийм байх албагүй шүү дээ! Хүлээ! Чи зөвшөөрч --- б-байгаа гэсэн үг үү?

.............

"Тэр өдөр би гэртээ яаж ирснээ санадаггүй юм. Гэхдээ Шонугийн араас харахад чих нь улайсан байсныг л санадаг......"



~~~~~~~~~~~~
🖤

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now