33

550 91 37
                                    

Хэдийнээ хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн байлаа. Энэ хугацаанд бидний харилцаа илт дээшилсэн юм . Үнэхээр дээшилсэн.

Бороотой өдөр байлаа. Ганцхан шүхэр дор хайртай нэгэнтэйгээ хамт алхах сайхан гэж бодтол.... энэ бүгд миний төсөөлснөөс хэт өөр байв.

Хоёр эрэгтэй хүнээс болсон уу аль эсвэл Шону тийм өргөн мөртэй юу? гэдгийг мэдэхгүй ч миний зүүн мөр шүхрийн орой дээрээс ирэх борооны усанд нэвт норж, харин намайг олигтойхон дээшээ барихгүйгээс болж Шонугийн толгой шүхэрний оройд тулж байлаа.

Сэмхэн ажиглавал түүний том биений тал бараг л шүхэргүй явснаас ялгаагүй болсон харагдана.

"Ер нь л шүхэр хэрэггүй бололтой!"

  - Шону?

  - Мм?

  - Шүхэргүй зүгээр л гүйх үү? Хэн нь хурдан гэдгээ шалгачихья !

"Би хэзээ ч түүнийг гүйлтээр ялахгүй гэдгээ мэдэж байсан"

"Харин Шону надад албаар ялагдсан."

Түүнийг албаар удаан байгааг ажигласан би хамгийн ойрхон байх саравчинд орон нуугдахад Шону ч мөн хажууд ирэн зогсоно.

Норсон хүрмээ тайлах төдийд наалдсан цамцнаас нь болоод түүний бие тун чиг халуухан харагдаж байлаа.

"Одоо бол өөр хэрэг шүү! Би заавал долоох тухай бодох шаардлагагүй! Шууд үнсэх алтан карттай л болсон гэсэн үг!"

"Хэл оролцсон үнсэлт хийхийг хүссэн би Шонугийн хариу үйлдлийг хараад л элгээр явах шахав"

Өөрийг нь идэх гэж байгаа хүүхэд шиг харц!

"Бид хоёрт ч сурах юм их байна даа?"

-Шону? Өнөөдөр манайд хонож чадах уу?

~~~~~~~~~~~~~
:]

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now