19

561 92 49
                                    

Шонугийн гүрээний судаснууд нааш товойн гарч гүн гэгч нь нугалаа үүсэн зангирдаг хөмсөг нь энэ удаа бүр ч ширүүн төрхтэй харагдана.

-Яах гээд наадхаа өмөөрөөд байгаа юм? гэсээр Минхёг Шонуг мөрөөрөө түлхэн хэлэхэд Шону урдуур минь орж зогсоод

-Түүнийг цохих юм бол... би чамайг цохих болно! гэхэд нь миний зүрх цохилохгүй мэт нам гүм болчихов. Зүрх цохилохоо больсон биш сонсогдохоо больтол тийм л хурдан байсан юм.

-Юу вэ? Тэрнийг харсан биздээ? Вонуд яаж наалдаж байсныг нь? Мэдэж байсан биздээ? Вонуг хэнд ч хүргэх дургүйг минь? гэсээр Минхёг угаалгын өрөөг цуурайттал бархираад Шонуг түлхэх гэтэл Шону бүр жоохон ч гэсэн хөдөлсөнгүй.

Түүний нуруу намайг тэр чигт нь халхалж байв.

-Хөөөх, тийм байсан хэрэг үү? гээд Вону гэнэтхэн хаалгыг сэмхэн онгойлгон ороод ирэх нь тэр.

"Тэр бас юу вэ?"

-Үл хайхрагч, ашиглаад хаясан Минхёг намайг харамладаг байсан хэрэг үү? Үгүй ээ, чи ердөө ашиглахыг л хүсдэг. Бүх зүйл өөрийнх чинь байгаасай гэж хүсдэг өрөвдмөөр амьтан! гэсээр Вонуг чанга дуугарахад Минхёг түүнийг гарнаас нь чирээд явчихав.

Одоо ч өмнө минь нуруугаа харуулсан түүнийг би дотроо "ямар найдвартай хүн болохыг мэдэрч байв"

-Чи Вонуг авчирсан юм уу?

-Ммм

-Ингэх хэрэггүй байсан шдээ. Чи өөрөө битгий оролц гэсэн байж.

Намайг үл ялиг гомдлын өнгө аяс тодруулан хэлэхэд Шону мөрөөр минь тэврээд

-Минхёгийн гар даацтай шүү! Чи гэмтчихнэ! гэх нь тэр.

"Хангалттай!!! Би түүнд унаж тусахад хэтэрхий ойрхон байна. Эсвэл аль хэдийн зураасыг давчихсан байж ч мэдэх юм"

~~~~~~~~~~~~~
Та нар ийм хөөрхөн идэвхтэй байгаад байхаар би өдөртөө 2 , 3 хэсэг оруулаад баймаар санагдаад байна 😻🖤

Бүгдэд нь баярлалаа ♥️

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now