21

539 80 23
                                    

"Би хичээж байлаа. Түүн рүү сэтгэл алдарсан харцаар харахгүй гэж. Ядаж байхад өнгөрсөн шөнөжингөө Шонугийн нурууг зүүдлээд сэрсэн хойно буцаад унтаж чадаагүй. Нүдэнд үе үехэн гүнзгий давхраа орж ирэх мэт болсноо буцаад л гараад явчихна.  Би давхраагүй шүү дээ, найдлага өгөхөө больж үз, нүд минь!"

-Яагаад хоол авч өгч байгаа юм ? Чи уг нь Вонуд авч өгөх л ёстой баймаар юм?

Намайг ийн албаны дуугартал Шону хэсэгтээ бодол болсноо

-Чи түүнийг хоолоор дайлсан. Харин хариуг нь намайг төлөх ёстой гэж Вону хэлсэн гэв.

"Хүлээ! Тэр хоёр ярилцсан хэрэг үү?"

-Та хоёр буцаад хэвийн харилцаатай болжээ?

-Тиймэрхүү

Шону товчхон хариулт л өгсөөр... Гэтэл намайг хатгаад байдаг тэр асуултыг би асуухаар шийдэв.

-Чи яагаад хүнтэй үерхдэггүй юм? Чиний араас гүйдэг охидууд байдаг л биздээ??

-Зүгээр л сонирхолгүй байдаг.

"Түүнийг ийн хэлэхэд миний ядарсан нүд тэр доороо сэргээд л ирэв."

-Тэгвэл хэрвээ эрэгтэй хүнтэй болзоно гэвэл????

"Би ийн асуухдаа туйлын итгэл найдвар тээх ба царайны минь хувирал туйлын ихээр өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байв. Би сэтгэл татам инээмсэглэх хэрэгтэй."

-Тэгнэ гэж бодоогүй юм байна...

-Бодоод үзвэл ????

"Түүний хариултад улайрсан би өөрийн эрхгүй Шону руу ойртсоноо ч анзаарсангүй"

-Кихён аа? Гэхдээ чиний хацар дээр кимчи наалдчихаж.

"Гэнэтхэн Шонуг ингэж хэлэхэд нь миний нүүр халуу дүүгээд л явчихав. Миний хоолны соёл хаашаа алга болчихов оо. Цэвэрч Кихён хаана байна! Өөрийн чанараа гээн байж хүнд сэтгэл алдарч болдог л юм байх даа!!"

Ингээд л би дахиад түүнийг нуруунаас нь хараад алхаж байна...

Ичсэн нүүрэндээ дүүртэл идсэн би гэдсээ арайхийн даах ч гэлээ ийм сайхан нурууг харж байгаадаа баяртай байлаа.

"Түүнд сэтгэлээ илчлээд үздэг ч юм билүү?"



~~~~~~~~~~~~

Яг үнэндээ манай хүн Шону руу ингэж харсан юм.

Жич: Вонугийн хурууг харах төдийд ямар схан бна аа хха ♥️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Жич: Вонугийн хурууг харах төдийд ямар схан бна аа хха ♥️

Удахгүй селка оруулах бх даа ЯАНАААА би зүрхээр явах бхаа Т

Т

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now