36

549 77 20
                                    

Энэхүү хэсэгт Вону болон Минхёг нарын үйл явдал гарах болно...

Тэд дунд сургуулийн хүүхдүүд байв. Бүхий л зүйлсийг сониурхаж юу ч тэднийг зогсоохгүйгээр үргэлжилнэ.

Үеийнхнээсээ арай биерхүү Шону дунд сургуульдаа өөрөөр хэлбэл 14 насандаа ч өндөр байсан юм. Минхёг болон Вону хоёр түүнээс үл ялиг намхан боловч ойролцоо өндөртэй байлаа.

Зуны амралт эхэлж Шону зуслан руугаа явж зөвхөн Минхёг Вону хоёр ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлнэ.

-Минхёгаа? Хоёулаа сонирхолтой зүйл хийцгээе? гэсээр Вонуг хэвтэж байснаа гэнэтхэн ухасхийн босч ирэхэд Минхёг тоглож байсан тоглоомноосоо нүдээ ч салгалгүй

-Тэгээд юу хийх юм ? гэв.

Вону Минхёгийн араас хоолойг нь хөнгөхөн боотол өнөөх нь тоглоомондоо ялагдсанаар тэр хоёрын барилдаан эхэлсэн юм.

Минхёг туранхай биетэй бол Вону харин арай илүү шөрмөслөг байсан юм .

Хоромхон зуур дээрээс нь дараад суучихсан Вону бахдалтай нь аргагүй инээсээр

-Хоёулаа тоглоомоор үерхэх үү? гэх нь тэр.

-Юу гэсэн үг юм ? Яаж хоёр эрэгтэй хүн үерхэж болдог юм?

-Яагаад болохгүй гэж? Хоёулаа адилхан сонирхолтой. Адилхан зүйлс иддэг. Байнга хамт байдаг ? Ийм юм чинь болно шдээ?

-Заза тэгвэл тэгье!

Дэндүү гэнэн тэдний үерхэл жинхэнэ болчих нь гэж хэн ч санаагүй юм .

Эхлээд хийсэн зүйлс ердөө тоглоом л гэж тэд бодсон.

"Хөтлөлцөж, үнсэлцэж, хамтдаа цагийг өнгөрөөх эхэндээ зугаатай байсан."

Харин хоёр жилийн дараа гэхэд.... Вону түүнд албан ёсоор сэтгэлээ илчилсэн. Минхёг татгалзаж өөр найз охинтой болсон.

-Энэ юу юм?

-Миний найз охин.

-Хөөх тиймүү? Найз охин гэнэ ээ?

Мэдээж Вону өнөөх охиныг хөнгөхөн гэгч нь Минхёгаас салгаж чадсан.

-Салчихсан биздээ? За тэгээд хоёулаа өнөөдөр юу хийх үү?

-Яагаад ингээд байгаа юм ? Тэр үед ердөө тоглоом байсан шүү дээ. Зүгээр л зугаатай байсан. Одоо харин үгүй.

-Тиймээ, зугаатай байсан. Жинхэнэ болох хүртлээ. Чи ч гэсэн мэдэрсэн шүү дээ. Надад үнэнээ хэл!

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now