17

561 86 21
                                    

-Чадахгүй!

Шону шулуунаар ийн хариулав. Харин би араас нь гүйсээр..

-Үгүй ээ, жинхнээсээ биш ээ? Зүгээр л Вонуг жоохон өдөөн хатгаад үзвэл яадаг юм бэ гэсэн утгаар л хэлж байна!

"Шону бүр зөвшөөрөх шинжгүй шүү. Хүсээгүй зүйлээ хийхгүй бололтой"

Амралтын өдрүүдээр нэлээдгүй бодолд орсны эцэст нэгдэхэд ажиглаж үзэхээр шийдэв.

"Ингээд сайн ажиглавал Вону гарцаагүй Минхёгд талтай аж. Харин Минхёг??? Тэр ер нь яг юу боддог юм бэ?"

-Хамт хооллох уу? гэсээр гэнэтхэн Шонуг дуугарвал би ч зөвшөөрөх ба аль болох яриа өдөхийг хичээж байлаа.

-Чи усан сэлэлтийн клубынх билүү? гэсээр намайг ам нээвэл Шону амандаа бургер хийчихсэн толгой дохино.

-Вону одоо ч Минхёгд сайн байх тиймүү? Чамайг зөвшөөрөхгүй бол би өөрөө нэг зүйл сэдлээ.

-Кихёнаа? Ийм хэрэггүй зүйлд хошуу дүрэх хэрэггүй ээ.

Шону гэнэтхэн хөмсгөө зангидсаар ийн хэлэхэд нь би ч бүр зөрүүдлэн

-Чи намайг Вонугийн цамцыг үнэрлэж байхыг харсан биздээ? Түүний үнэр надад таалагддаг юм! Магад хэрвээ би түүнд сайн мэтээр харагдвал Минхёг ямар нэг хариу үйлдэл үзүүлэх байх! гэсээр итгэлтэй нь аргагүй бургернээс хазаад томхон харахад Шону "яана даа" гэх шиг толгой сэгсрэв.

"Шалгаж л үзье"

~~~~~~~~~~~~
Асуулт: Насны зөрүүтэй харилцаа ямар санагддаг вэ? Бодлоосоо хуваалцаач.

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now