28

532 86 16
                                    

Бие минь ядарснаа мэдэрч сульдсан байлаа... Эцэст нь бүтэн нойртой хоносон юм . Гэвч өглөө нь сэрүүлэгээ ч сонсолгүй нам унтчихсан байсан би ухасхийн сургуулийн зүг хурдална.

Намайг сүр сар хийсээр орж ирэхэд ангийнхан бүгд төөнөхөд биеэ улам л барих мэт.

"Хоцордог хүн хараагүй юм уу? Юугаа хардаг байна?"

Хичээлийн дундуур орж ирээд сэмхэн суудалдаа суугаад л сая нэг санаа амрана.

Гэтэл хажууханд минь суух тэр нэгнийг хараад .... энэ бүхэн зүүд мэт л санагдаад явчихав.

"Гэхдээ энэ бол зүүд биш"

Хэтэрхий унаж тусаж болохгүй гэж өөртөө сануулах би хичээл хийхээр анхаарлаа төвлөрүүлнэ. Гэтэл хойно минь суух нэгнээс цаасан дээр бичсэн зурвас ирэх нь тэр.

"Хёнвон миний ард сууж байна! Ямар нэг зүйл төлөвлөсөн нь гарцаагүй"

Хумигдсан жижиг цаасыг нь нээн харвал "Үнэн юм уу? Шонуг уургалсан гэдэг чинь" гэсэн бичиг байх бөгөөд өнцөгт нь чөтгөрийн эможи зурсан байв.

"Өдөж байх шив! Бодвол Минхёгаас ямар нэг зүйл сонссон биз? Би ямар адуу уургалчихсан биш дээ?!"

Би багшийн нүдийг хариулсаар хорсолтой нь аргагүй "Дунд хуруу" зураад явуулчихав.

"Тэнэг амьтан! Үргэлж л хэрэгт дурлаж дургүй хүргэх юм"

Намайг бухимдуухан сууж байтал Шону над руу ширтэж байх нь тэр.

"Амьсгал! Амьсгал! Тэр над руу харж байна. Ингэж байхад нь амьсгалахаа мартаад багтраад уначихвал яах болж байна! Ингэхэд дажгүй санаа байна. Намайг унавал Шону гарцаагүй өргөөд гүйх байх даа"

Гэнэтхэн төсөөлөлдөө умбасан миний зүг түүний бадриун гар ойртсоор янзалж амжаагүй цамцны захыг маань буулган янзлав. Хэдий хоромхон зуурын явдал ч гэлээ энэ үнэр өмнөхөөсөө ч илүү надад хүчтэй нөлөөлж байлаа...

"Тэр гарцаагүй хамгийн гайхалтай үнэртнийг өөртөө шингээсэн нэгэн бололтой."

~~~~~~~~~~~~

Хүмүүс хайрлалцаад л...

Гэтэл би ватт-ын эвийг олж шинэ хэсэг оруулах гээд л ...

:]]

Гэснээс манай хэд дүү нартай болчихлоо шүү. Бас сонин л юм хха

"🎗️"

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now