12

517 81 6
                                    

-Хичээл таслана гэнэ ээ??!!! Бүр бүтэн өдөр шахуу шүү!! Юү Кихён чи ангийн тэргүүний сурагч. Гэтэл энэ хэдийг дагах хэрэг үү? Айн!! Их юм сураад байгаарай!! Нөхөр минь!! гэсээр ангийн багш бид дөрвийг маргааш нь өрөөндөө дуудан хашгичаж гарав. Ядаж байхад жирэмсэн багш учир бүр ч үг сөрж чадахгүй дуугүй л гөлийнө. Үнэндээ гэмшиж байна. Гэтэл хажууд зогсох өнөө гурав чинь хэзээний сурчихсан юм шиг яг л багшийн үг нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гарч байгаа аятай байсанд миний гайхшрал төрөв.

"Энэ гурав ер нь дунд ангидаа юу хийж явсан болоод ийм болчихдог байна?"

Минхёг харин багшийн гэдэс рүү нэг харчихаад

-Багш аа, одоо тайвшираа! Таны биед муу.. Үнэндээ энэ Кихёний бие муудаад бид гурав эмнэлэг рүү явсан юм!! Тийм биздээ? гэсээр над руу туйлын том нүдлэх ба тэр харц нь яг л "Хурдан хариул. Бушуухан худлаа ярьчих" гэсэн шиг байв.

Би ч ээрч муурсаар аль болох үнэмшилтэй хөмсгөө зангидан

-"Тиймээ багш аа, миний бие тавгүйрхээд" гэтэл багш итгэсэн үү яаснуу бүү мэд бид дөрөвт сахилгын шийтгэл шаардаад л дуусав. Хэрэгт дурлаж явсны гороо гэж...

Хичээл дуусмагц л дахиад л энэ гуравтай 3 давхрыг тэр чинь угаахаар болоход Минхёг шалны мод барьчихаад ийш тийш үсчээд дуу дуулаад л байв.

"Энэ хүн ер нь шийтгүүлж байгаагаа ойлгож байгаа болов уу?"

Харин гарт минь байсан шалны хувинг Шону аваад

-Чиний буруу биш шүү дээ. Тиймээс чи гэртээ харь даа. Бид гурав цэвэрлэчихнэ гэх нь тэр.

"Ямар гээчийн сайхан сэтгэл вэ? Шону ийм үед эелдэг зан гаргахаар юу болох болж байна!!"

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now