15

525 92 12
                                    

Шонуг араас хөөнө гэж бодоогүй ч өөрийн мэдэлгүй булан эргээд нуугдчихав. Зүрх гэж ойсон бөмбөг шиг л цээжин дотор цохилох бөгөөд өөрийн эрхгүй гаргасан царайг нь бодсоор инээд хүрнэ. Гэнэтхэн хөлийн алхаа ойртож эхэлтэл өнөө зүрх чинь бүр савлаад ирлээ. Ядаж байхад ийм тулгамдсан үед ам хатаад байдгийг ч хэлэх үү? өөрийн эрхгүй хоолой аргана.

Гэнэтхэн хөлийн чимээ зогсчихсонд би хүлээсээр....

Хэсэг хугацаа өнгөрсөн ч байдаггүй . Явчихсан юм байх гэж бодоод булангаас шагайн харахдаа Шонугийн эрүүг хүчтэй мөргөчихөв.

Шону доош бөхийн ёолох мэт авиа гаргахад нь санаа зовон доошлон

-Зүгээр үү? Уучлаарай-- гэхийн завдалгүй өнөөх чинь битүү шохой үнэртүүлсэн алчуур нүүрэн дээр наачихав. Нүд харанхуйлсан ч үнэр нь үнэртсээр...

Алчууранд нэмж шохой нялсан бололтой нүүрэн дээр минь хуурай зүйл байгаа нь маш тод мэдрэгдэнэ.

-ШОНУ!! гэсээр намайг шүд зуун дуугартал тэр маш дэггүй хүүхдийн инээд тодруулчихаад зугтчихав.

"Саяны төрхийг анх удаа л харж байна? Араас нь хөөх хэрэгтэй юу? Юу билээ?"

Би тулгамдсан юм. Түүний инээмсэглэл биенээс нь гарахааргүй өхөөрдөм байлаа......

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now