20

573 90 34
                                    

Харц минь өөрийн эрхгүй л түүн рүү очоод байв.

Шанаагаа тулчихаад хошуу нь унжчихсан хичээл тэмдэглэн авах Шону туйлын залхуу нь хүрсэн бололтой эвшээлгэнэ. Гэнэтхэн намайг өөр лүү нь ширтсэнийг анзаарсанд би шууд л цонх руу харна.

"Новш гэж! Ингээд л дурлачихаж байгаа юм байх даа! Арайчдээ!! Өнөө хүлээж дасаж дурладаг нь хаана байна!"

Гэтэл хонх дуугарахтай зэрэгцэн Вонугийн хажууд Минхёг ирээд зогсчихов. Би ард нь байсан болохоор тун сайн харж байсан юм. Минхёг нэг сайн хусуулсан бололтой шанаа нь хөхөрсөн харагдана.

"Болж муу хог. Ингэх гээд байсан юм!"

Гэтэл удалгүй шуугих ангийнхнийг нэгэн үйлдэл чимээгүй болгосон. Нүдэн дээр минь бие биенээ үнсэх Вону болон Минхёг.

"Заавал энд үү? Бүр одоо юу? Ядаж хүн амьтан гарсны дараа болохгүй байсан юм байх даа?"

Минхёг гэвч аньсан нүдээ нээгээд над руу дунд хуруугаа бахдалтай нь аргагүй гозойлгох ба харц нь яг л "Тэр минийх" гэсэн шиг байв.

"Уучлаарай Минхёг аа, гэхдээ надад унаж тусах өөр залуу бий"

Намайг ийн ярвайн харж байтал Шону

-Өлсөж байна уу? гэх нь тэр.

"Энд байгаа хоёр хүнийг хардаа" гэсэн харцаар би түүн рүү төөнөсөн. Харин Шону юу ч хараагүй мэт

-"Би хоол авч өгье" гэв.

"Юу вэ? Намайг өөртөө татах санаатай байна уу даа? Шону битгий л дээ! Өрөвдмөөр зүрх минь дийлэхгүй байх аа "



~~~~~~~~~~~~~~

Showki ёстой хайр урсгах юмаа тиймээ ? 😸

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now