31

530 90 30
                                    

"Ангийнхан надтай тийм ч үг дуугардаггүй ч нэг л хүн надтай харьцдаг байлаа. Юү Кихён"

Намайг хариу дуугарахгүй байсан ч тэр мэндлээд л өнгөрнө.

Яагаад гэдгийг гайхдаг байсан ч асуухыг хүсдэггүй байлаа...

Заримдаа би түүн рүү харчихдаг .

"Яагаад гэдгийг бас л мэдэхгүй. Зүгээр л түүнийг харахад таатай байдаг."

Нэг өдөр би түүнийг Вонугийн цамцыг тэвэрчихсэн байхыг олж харсан. Тэр сандарч байсан. Өмнө минь ирээд

-Хэнд ч битгий хэлээч гэж гуйхад нь би өөрийн эрхгүй үсийг нь илсэн. Их зөөлхөн бөгөөд өөрийн эрхгүй хүрмээр санагдсан учраас.

"Тэр жижигхэн бас уурлахаараа их эгдүүтэй"

Нэг л мэдэхэд тэр надтай байнга хамт байдаг болчихов.

"Өнөөдөр Кихён надад өөрийнхөө хийсэн хоолыг авчирч өгсөн. Өмнө нь ээжээс минь өөр хэн ч надад хоол хийж өгч байгаагүй. Дэндүү амттай байлаа"

"Вону бид хоёрын дунд болсон зүйлийг би түүнд ярьж өгөхөд Кихён ямар нэг зүйл төлөвлөж эхэлсэн. Үнэндээ Минхёг Вону хоёрын дундуур орох тийм ч сайхан санаа биш!"

"Түүний гар минийхээс өөр. Өхөөрдөм. Түүнийг жижигхэн гэж хэлтэл тэр уурласан боловч тэр нь бүр л эгдүүтэй байсан "

"Бүх зүйл байдгаасаа бага багаар өөрчлөгдөж байгааг анзаарсан. Вонутай хамт байгааг нь хараад яагаад ч юм уур хүрсэн. Бас Минхёгийн тэднийг харах харц надад таалагдсангүй"

"Яг бодож байсанчлан угаалгын өрөөнөөс Минхёгийн дууг сонссон би Кихёнийг хамгаалахыг хүссэн. Тэр дэндүү хөөрхөн учраас хэн нэгнийг хүргэмээргүй байна"

"Минхёг бол аюултай нэгэн. Тиймээс би Кихёнаас хол байлгах хэрэгтэй. Миний хийх эхний алхам хажууд нь суух"

"Вону Минхёгтай ойлголцож тайвширсан. Бид яг л хуучин цаг шиг хамтдаа усан сэлэлтээр хичээллэх болсон. Ингээд бодоход би Кихёнд дэндүү өртэй бололтой"

Удсан ч үгүй тэр надаас гуйсан.

"Найз залуугаа болгомоор байна" гэдэг үг өдөржин чихэнд цуурайтсан.

"Анх удаа ийм хачин зүйл мэдэрч байна? Би өвдчихсөн юм болов уу?"

~~~~~~~~~~

Аххх Шону шиг хүн ер нь байх болов уу? Ийм хөөрхөн ♥️

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now