3

661 85 27
                                    

Тэр явдлаас хойш Шону туйлын ихээр анхаарлыг маань татах болов. Нэгдүгээр салааны хамгийн хойно суучихаад хичээл бүр дээр анхааралтай суух тэр. Сайн ажваас... ямар ч айгаад байх зүйлгүй...

Ойлгохгүй зүйлдээ үе үе хөмсгөө зангидаж, толгойгоо үл ялиг гэлжийлгэнэ. Харин самбар дээрхийг харахгүй байгаа нь илхэн. Онийх нүднээс нь мэдэж болмоор. Шону хараа муутай бололтой. Гэхдээ яагаад шил зүүдэггүй юм бол?

"Би түүнийг яг л сталкер мэт ажиглах болов"

Хичээл дээр ч, завсарлагаанаар ч, нэмэлт давтлагын цагуудаар ч ...

Түүнтэй санамсаргүй мөргөсөн ангийн хөвгүүд бөхөлзөн бөхөлзсөөр хажуугаар нь өнгөрнө. Хэн ч түүнтэй харц солилцохгүй юм. Гэтэл яагаад ч юм би л түүнтэй харц тулгараад байлаа. Ойлгомжтой шүү дээ. Би цаг үргэлж ширтэж байсан хойно. Гэнэтхэн тэр босож ирээд

-Юу болоов? гэвэл ангийнхан тэр чигтээ бид хоёрын зүг мэл гайхаж орхисон байлаа.

"Тэд юунд нь ийн хэрэгт дурладаг байна!"

Харин би олны нүднээс гарахыг хүссэн тул чимээгүйхэн "Түр уулзая" гэж хэлээд шат руу зүглэсэн юм.

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now