37

786 91 31
                                    

"Үргэлж надад таатай санагдах нэгэн үнэрийг би зүүдэлж сэрлээ. Үгүй дээ, зүүдлээгүй мэдэрч сэрсэн юм байна . Нүдээ нээх төдийд би зөвхөн түүнээс л гарах эгдүү хүргэм үйлдлийг олж хардаг учир шууд л инээмсэглэнэ..."

-Шону? Босох цаг болчихож гэсээр намайг намуухнаар нэрийг нь дуудвал Шону нэг нүдээ нээчихээд буцаад анина.

Үс нь нэг хэвийн байрлалтай унтсанаас нь болж дээшээгээ өрвийчихсөн өхөөрдмөөр том биетэй Шону бол одоо харж явдаг нэг маань ч биш, аль эсвэл найз залуу маань ч биш. Харин нөхөр минь болсон.

"Өөрөөр хэлвэл бид гэрлэсэн"

"Дэндүү хайр хүрээд байгаа учраас базаад алчих юмсан. Үгүй дээ алж болохгүй юм байна. Янзыг нь үзмээр байна. Аа болохгүй ээ, тэр уурлачихна. Ер нь өхөөрдөм хүнийг яавал дотроос минь гижигдээд буй энэ мэдрэмж алга болгох юм болоо?"

-Шону, би чамайг алчих уу? гэсээр маш хайрласан дуу хоолойгоор дуугартал Шону шууд л тушаал авсан цэрэг хүн шиг л орноосоо босоод зогсчихов.

"Нээрээ тэр саяхан цэргээс ирсэн шд. Бүр мартчихаж"

-Ахх, хүн айлгаад хаячих юм ? Би чамайг өчигдөр намайг нууцаар юм идсэнийг мэдчихсэн юм байх л гэж бодлоо шд? гэж хэлээд гэнэт буруу зүйлээ ам алдсанаа ухаараад амаа дарчихав.

-Тэгэхлээр .... нууцаар юм иддэг болж ээ? Ш-О-Н-У?? Саяхан эмчилгээ хийлгэсэн байж гам барихгүй байна гэнэ ээ?

-Кихёнаа? Тайвшир битгий уурла. Ердөө ганцхан таваг л мах шүү дээ??

-Аа бүр мах идэж ээ. 6 ГААС ХОЙШ МАХ ИДЭХГҮЙ ГЭЭ БИЗДЭЭ??

"Тиймээ бид ингэж л амьдарч байна. Тэр уурласан үед минь чадах бүхнээ хийж, харин би түүнийг айх үед тэвэрч аваад дуу аялдаг..."

-За яахав гэсээр би түүнд шийтгэл болгож ганц цохихоор болоход Шону хошуугаа унжуулсаар урд минь сөхрөөд суучихав.

Би маш хүчтэй гар далайсан ч удалгүй түүний толгойг өвөр дээрээ тавиад намуухан дуу аялаж өгсөн юм.

"Түүнийг асрах миний үүрэг. Гэхдээ энэ айлгах гэсэн үг биш шүү дээ. Бид энэ жил гуч хүрнэ. Гэхдээ л одоо хүртэл яг л ахлах сургуулийн сурагч мэтээр л бие биенээ харна"

"Би бурханаас нэг л гуйлтыг үргэлж гуйсаар ирж байна"

"Зөвхөн түүнтэй л хамт удтал хамт амьдармаар байна гэж... Жаргалтай цаг үед... Хэцүү цаг үед.. Шантрах цаг үед.. Чимээгүйхэн уйлмаар санагдах тэр үедээ зөвхөн түүнийг л хажууд минь байгаасай гэж хүснэ"

"Харин түүнийг уйлахад нь нулимсыг нь тосож, инээмсэглэх үед нь хажуунаас нь харж, дэр хэрэгтэй гэвэл хүн дэр нь болмоор байна. Амттай бүхнийг түүнд өгөх ч эрүүл байлгахын тулд бүхнээ дайчилмаар байна."

"Зөвхөн түүний л Кихён баймаар байна."

"Миний том биетэй залуу Шону"

~~~~~~~~~~~~~~~~~~~

Үнэхээр өхөөрдөм байлаа... Уншиж байгаа та нар минь өхөөрдөм байлаа.

Их дэмжлэг үзүүллээ. Эрч хүчээр дүүрэн байна. ^^ Илүү зүйл бодолгүй ядаж хэсэгхэн хугацаанд ч болтугай бодол санааг тань өөр зүйлээр дүүргэж, магадгүй инээлгэж чадсан бол миний бас нэгэн зорилго биелсэн л гэсэн үг.

Та нартаа маш их баярлалаа. Харамгүй сэтгэгдэл үлдээж, харамгүй воте дарж ватт-ын ертөнцөд аз жаргалыг хуваалцаж бүтээлцсэн та нартаа маш их баярлаж байна ♥️♥️♥️♥️♥️♥️♥️😸🙇

Ингээд дуусгая даа тиймээ. ^^

Богино хэмжээний бичвэр их хөнгөхөн биед ёстой авсаархан юм байна гэдгийг ойлголоо. хха😸

За тгд мэдээж манай хөөрхөн залуусыг Monsta X (OT7♥️) хайрлаарай баярлалаа.

За тгд мэдээж манай хөөрхөн залуусыг Monsta X (OT7♥️) хайрлаарай баярлалаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дараагийн богино бичвэр Hyungwonho байх болно 😸

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now