7

561 84 10
                                    

Вонуг босч ирэхэд ангид хоёрдох нам гүм байдал үүсэв.

Хэн ч юу гэж ч хэлсэнгүй. Байдлыг ажсан Вону бүх зүйлийг ойлгосон уу гэлтэй над руу "Үнэн юмуу" гэсэн мэт харцаар харахад нь би байдлыг гартаа авах хэрэгтэй гэдгийг ойлгов.

Би Шонугийн мөрөн дээр гараа тавиад

-"Бид маш сайн найзууд!! Миний анд!!" гэсээр маш томоор чадах чинээгээрээ инээмсэглэсэн.

Харин Вону Шону руу дохичихоод "Уулзья" гэчихээд гараад явчихав.

"Тэд юуны талаар ярих юм бол?"

Тэднийг гарсны дараа үл ойлголцсон ангийнхан шуугилдаж зарим нэг нь уучлалт гуйж байлаа. Хичээл эхлэхэд 15 минут дутуу байсан учир зарим нь хаалгаар орж ирж байсан юм. Ангийн дуулиантай хөгжөөнтэй бүхний ард байдаг, өөрөөр хэлвэл охин болгоны хүслэн болох алдартан Минхёгийг орж ирвэл бүгд яг л юу ч болоогүй мэт хөөрөлдөж гарав. Тэр ийм л уур амьсгал бүрдүүлэгч.

Минхёг нүүрэндээ дэндүү хорон мушилзал тодруулаад гараа над дээр давуулангаа

-Би сая гадаанаас сонслоо... Тэр хоёрын яриаг явж нууцаар сонсоцгооё гээд намайг үг ч дуугарч амжаагүй байхад татаж чангаасаар гарав.

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now