5

574 86 5
                                    

Уртхан цагуудын хичээл дуусч гэрлүүгээ алхаж явах замд Шонуг олж харав. Гартаа бүрээ атгачихсан байсан нь анхаарлыг маань шууд л татаж орхилоо.

"Бүрээгээр яах гэж байгаа юм бол?"

Хүн их холхисон гудамжинд сүрэг тагтаан дунд Шону бүрээтэйгээ зогсоно. Түүнийг дараагийн үйлдлийг таамаглаж ядаж байна!

"Арай бүрээгээ үлээх гэж байгаа юм болов уу?"

Яг миний бодож байсанчлан Шону маш чанга бөгөөд уртаар бүрээгээ үлээж орхих ба эргэн тойронд нь байсан бүхэн үргэж одов. Тагтаа ч тэр, хүүхдээ салхилуулж байсан ээжүүд ч тэр....

"Тэр юу хийгээд байна аа?"

Гэсэн ч инээдтэй харагдаж байсанд би хажуухан байсан сандал дээр нь суугаад баахан инээв. Түүнд бүрээ үлээх ямар ч авьяас байхгүй гэдгийг Шону өөрөө харууллаа шүү дээ!

-Юу хийгээд байгаа юм бэ? гэсээр намайг инээсээр дуугарвал Шону эргэн хараад гунигтайхан

-Дүү маань үлдээчихээд явсан юм. Яахаа мэдсэнгүй гэх нь тэр.

Би ч шоолсоор гарнаас нь бүрээг нь авах гэтэл Шону зулгаагаад өгсөнгүй. Түүнээс айх мэдрэмж хэдийн алга болсон учир би яг л найз нь мэт булаалдаж гарлаа.

"Өөрийгөө түүний найз гэж хэлж болох эсэхийг мэдэхгүй юм!"

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now