29

535 95 16
                                    

Бид хоёр үнэндээ яах учраа олохгүй байлаа. Хамтдаа байгаа ч нэг л эвгүй нөхцөл байдал үүснэ.

"Би яах ёстой вэ? Ямар учир зүггүй наалдаад байлтай нь биш. Ингээд дуугүй байхаар ч бас хэцүү юм"

"Эвтэйхэн байлгахын тулд магадгүй энгийн алхамаас эхлэх хэрэгтэй байх. Хөтлөлцөж алхах!"

Хичээл тарсны дараахан бид хамтдаа алхаж байлаа. Ойр хавьд ч хүн бага байсанд би эвтэйхэн асуухаар шийдэж ам нээв.

-Шону гарнаас чинь.... хөтөлж болох уу? гэвэл өнөөх чинь дуугүй л толгой дохив.

Би аажуухнаар гарнаас нь салаавчлан атгасан.

Дулаахан том гар...

"Энэ мэдрэмж яг л хэн нэгэн зүрхийг чинь халуун дулаанаар тэврээд авах шиг ..."

Гэхдээ тэр тэврэлт хийсэн одно.

Яагаад гэж үү? Нэг тийм эв хавгүй савчиж эхлэх Шону энэ байдлыг эвдсэн юм. Надад яг л дүүгээ дагуулж яваа ах шиг л санагдаад ирэв.

Урагшаа бас хойшоо савлах бидний гар...

Гэтэл гэнэтхэн инээд хүрээд л явчихав.

-Яагаад инээгээд байгаа юм?

Намайг учир зүггүй инээгээд байсанд Шону ийн асуухад би савчих гараа бүр илүү хөдөлгөөд үсэрч гарав.

-Зүгээр л... ингэмээр санагдаад...

"Үнэн! түүнтэй хамт байхад хүүхэд шиг аашилж аль эсвэл галзуу мэт болсон ч хамаа алга. Учир нь энэ бүх мэдрэмж миний дотор багтаж ядаж байна!"

-Тэгвэл ингэж бас үзэх үү? гэсээр Шону урагш зүтгэх биеийг маань өөрлүүгээ эргүүлэв.

-Яана гэж?

Намайг одоо ч инээсээр асуухад Шону ч ичингүйрэх мэт инээчихээд ....


"намайг үнссэн юм ... "



~~~~~~~~~~~
😽👀

Sleep well...
See u tomorrow

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now