25

542 78 14
                                    

"Одоо юуг нь нуухав. Хэлээд үздэг хэрэг. Илүү дутуу зүйл хийснээс шулуухан дуугарсан нь дээр биз?? Үгүй бол бүр л даамжрах бололтой"

Би ийн бодсоор Шонугийн тав дах өдөр болгонд болдог усан сэлэлтийн дугуйлан руу алхаж байлаа. Хичээл тарчихсан бөгөөд ердөө нэмэлт сонгонууд л орж байсан юм.

Цаг ч орой болох дөхсөн бөгөөд нар жаргаж байлаа. Шону ойрдоо их бэлтгэл хийж байгаа гэж хэлсэн учраас надад өөр боломж олдохгүй байх.

Үүдээр нь яван ороход үнэхээр л бэлтгэлийнхэн тэр чигтээ байх ба эгээтэй л булчингийн үзүүлбэр болж байлаа.

Баахан нүцгэн нөхдүүдээс ганц содон хүн. "Минхёг! Тэр энд юугаа хийж байдаг билээ? Аан Вону бас энэ бэлтгэлд явдаг шд"

Би ч шуурхай харцаараа Шонуг хайж байтал холгүйхэн уснаас дөнгөж гарч ирж байхыг нь харав.

"Бөнжигнөн тогтсон ус биеийг нь даган урсах ба нойтон үсээ сэгсрэх Шону цээжээ түнхэлзүүлнэ. Ус болоод төрчихсөн бол өдийд биеэр нь гулгаж тоглож байхгүй юу? Усанд атаархчихлаа"

-Кихёнаа? Юу болоов? гэсээр өмнө минь ирэх түүнийг асуухад би өөрийн эрхгүй шүлсээ гүдхийн залгина.

-Шону чамайг долоож болох уу? БИШЭЭ? Чамтай нэг зүйл ярьж болох уу? гэх гээд !!

"Долоох гэнэ ээ? Юү Кихён чи ч бүр ийм юм хүртэл бодчихжээ. Уучлаарай Шону дараа нь чамд сүү авч өгнө өө!"

Намайг сандрах янзтай ийн хэлэхэд тэр

-Болно оо, би шүршүүрт орох хэрэгтэй байна. Чи хувцас солих өрөөнд хүлээж байх уу? Нэг мөсөн хамт гарцгаая гэх нь тэр.

"Энэ бол боломж!"

~~~~~~~~~~~~~
🖤😸 Дараагийн хэсгээс л ёстой... жинхнээсээ догдолцгооё бөөндөө...

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now