14

557 92 26
                                    

Эцэст нь дууссан ч ангийн жижүүр хийх миний ээлж гэдэг нь бүр ч гунигламаар.

Гэтэл өнөөх сайхан сэтгэлт Шону надтай хамт үлдэхээр болчихов.

Ангийн арын номын сангийн хэсгийг цэвэрлэх гэтэл гар хүрсэнгүй.

"Хүлээн зөвшөөрмөөргүй байгаа ч мөч хүрэхгүй нь... "

Намайг сандал тавихаар эргэтэл Шону аль хэдийнээ өмнө минь тулаад ирчихэв. Яагаад ч юм ийн тулж ирсэндээ сандраад ирэх ба түүнээс гарах үнэр их хурц санагдана. Би үнэртэн цуглуулах дуртай. Ямар ч усны үнэрийг андахгүй сайн гадарлах ч түүний үнэрийг ойлгосонгүй. Таатай зөөлөн үнэр. Үнэртэн түрхдэггүй түүнээс яаж ийм анхилам үнэр гардаг байна??

Дээш харвал түүний харц миний харцтай шууд л мөргөлдөх ба харин Шону их л нухацтай харцаар төөнөнө.

"Тэр юу бодоод байна аа?"

Гэнэтхэн тэр арын тавиураас миний тавьсан алчуурыг аваад

- Кихён жижигхэн юм гэх нь тэр.

"Намхан ч биш, жижиг ч биш бүр ЖИЖИГХЭН гэнэ эээээ??"

Уур минь буцлах ч түүний бие над руу эгээтэй л мод шиг сүндэрлэх мэт санагдсанд гаран дах алчуурыг нь шүүрч аваад нүүрэн дээр нь наачихав.

Шохой үнэртсэн заваан алчуурыг нүүрэндээ авсан Шону тийм гэхийн аргагүй хачин харцаар харахад би шоолонгуй инээчихээд шууд л гүйн гарсан юм.

~~~~~~~~~

3 хэсэг дараалж орлоо шүү. Дунд нь мартаад явчихав аа 😂

Vote мөн марталгүй дарсанд баярлалаа ♥️

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now