2

682 91 18
                                    

-Г-гуйя, х-хэнд ч битгий хэлээч гэж би аминчлан гуйв. Ангийнхаа хэнд ч тэр бүү хэл хамгийн сайн найздаа ч гаргаагүй тэр төрхийг гарган би түүнээс гуйсан. Харин Шону хамгийн хойд талын суудал дээрээ суугаад тонгойсон байсан толгойг маань зөөлөн илээд

-"Хэнд ч хэлэх санаагүй болохоор тайвшир даа? гэх нь тэр.

Түүнээс хэзээ ч ийм төрх гарна гэж санаагүй би гайхаж бас баярласан. Гэхдээ л би түүнд итгэж болох эсэхэд эргэлзсэн юм.

Яагаад тэр намайг цааргалсан гүй вэ? Аль эсвэл дургүйцлээ илэрхийлсэнгүй. Яагаад??

Би шууд л асууж орхив.

-Яагаад? Дургүй чинь хүрэхгүй байна? Би гей байсан ч уу?

Намайг гайхсаар түүн рүү ширтвэл Шону мөрөө хавчаад

-Надад тийм зүйл хамаагүй ээ гэв.

"Харагдаж байгаагаасаа эелдэг нэгэн."

-Хүмүүс надтай таарах үедээ үргэлж уучлалт гуйдаг болохоор...би гайхахгүй байна. Бас хэн ямар сонирхолтой байх нь чухал биш.

"Шонугаас бүгд эмээдэг. Учир нь тэр анх хоёр жилийн өмнө шилжиж ирсэн өдрөө зодоон хийж байсан... Магад ийм учраас л түүнээс бүгд айдаг байх?"




~~~~~~~~~~~~~

Энэ хоёрын биеийн хэмжээний зөрүү үнэхээр эгдүүтэй ^^

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now