24

526 80 25
                                    

Нойр муутайхан дээрээс нь түүнд таалагдахын тулд хэтэрхий их өөрийгөө хүчилсэн би ядарч орхив. Завсарлагаанаар ядаж тайван байхыг хүсэн хэсэгхэн ердөө хэдхэн хором л нүдээ анин хэвттэл

-Өхх, Кихёнаа? Дурлалдаа гуниглаад л байна уу даа гэх дургүй хүргэм дуу хоолойг сонсов.

"Одоо биш ээ? Чамтай маргалдах чадал алга Хёнвон аа!"

-Дурлал гэж юугаа яриад байгаа юм? гэсээр намайг юу ч болоогүй мэт мэдэн будилан асуухад Хёнвоны ардаас Минхёг зальтай нь аргагүй инээсээр гарч ирээд

-Ойлгомжтой л байна шүү дээ. Ийм зүйлийг бид хоёроос нууж чадахгүй шүү гэв.

"Минхёгаа? Чи чинь саяхан надаас найз залуугаа харамлаад байсан биздээ?"

Аз болж Шону болон Вону нар хамтдаа гарсан байлаа. Тэд ойрын үед хаа нэг энгийн яриа өрнүүлэх болсон нь үнэхээр санаа амрааж байсан юм.

-Больж үз! Та нар шиг өнөөдөр ямар дотуур хувцас өмссөнөө ч санадаггүй хүмүүстэй зууралдмааргүй байна гэтэл өнөө хоёр чинь хоёулаа өмдөн дотуурхаа харах гээд зогсчихов.

"Мангаруудаа ангид байгаагаа мэдэрч байна уу?"

-Та хоёр чинь солиороо юу?? гэсээр намайг ууртай дуугарвал Минхёг

-Аан улааныгаа өмсчихөж гэх нь тэр. Тэгснээ Хёнвоны цамцыг сөхөөд

-Аан хар юм уу гэх нь тэр.

"Энэ хоёртой юугаа ч ярихав дээ"

"Ингэхэд Шону ямар өнгөтэйг өмссөн бол? Хмм???"

Ингэж бодсон би гэнэтхэн усан сэлэлтийн клубээр шагайж байснаа санав. Тэгэхэд л Шону анх удаа нүдэнд тусаж байсан юм байна. Өргөн нурууг нь тэр үед анх удаа харж байсан ....

Яагаад санаагүй гэдгээ мэдэхгүй ч эргээд бодсон би бие халуун дүүгэхийг мэдрэв.

"Галзуурах нь шүү~~"

~~~~~~~~~~~~~~
Comeback ойртоод.
Вону өдөр болгон хөөрхөн зурагнууд хийгээд байхаар ёстой сэтгэл хөдлөөд хэрэг алга.

Бас хмммм үүнийгээ 40 хүргэхгүй дуусгана даа ~~~ 😽🖤

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now