4

592 86 8
                                    

Шатан дээр над руу цоо ширтэх Шону . Харин миний тэр их зориг хаашаа ч юм бэ хийсэн одсон байлаа. Юу ч дуугарч чадахгүй нь...

"Яагаад айгаад байгаагаа ойлгохгүй нь"

Бидний хэн хэн нь дуугарахгүй бөгөөд анир чимээгүй байлаа . Гэнэтхэн Шонугийн гэдэсний хоржигнох дуу гарахад би тэсэлгүй пир хийтэл инээж орхив.

"Өөрийг нь шоолсон гээд арай заамдаад авбал яана аа?"

-Өлсөж байна. Чи юм идмээр байна уу?

Шону уурлах нь бүү хэл огтхон ч бухимдсан шинжгүй надад эелдэгхэн санал тавьсан юм.

Сургуулийн арын талбайд бид эв найртай хамт хооллосон. Шону том биетэй болоод ч тэр үү маш их идэж байсан бөгөөд амттай байсан бололтой нүүрэн дээр нь сэтгэл хангалуун төрх тодорч байсан юм.

Харин дараа өдөр нь би түүнд өөрийнхөө хийж ирсэн хоолыг санал болгоход Шону дуртай нь аргагүй идсэн. Түүнтэй хамт байхад тухтай. Худлаа ярьж аль эсвэл хүчээр яриа өдөх шаардлагагүй. Чимээгүй байх нь л хангалттай. Тэр ч илүү зүйл шалгаахгүй.

Тэр явдлаас хойш бид хааяахан хамт сууж хооллодог болсон юм... Өөрөөр хэлвэл завсарлагаан бүрээр Шонутай хамт...

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now