22

549 84 48
                                    

Вонуг хардах Минхёгийн хар бүр арилах шинжгүй. Ард нь суудаг намайг тасралтгүй хараандаа занаж сүүлдээ хажууд минь ирээд суучихав.

-Юу хийгээд байгаа юм?

-Найз залуугаа хамгаалж байна!

Минхёг ингэж хэлээд нүдээ онийлгон над руу шанаагаа тулаад суучихав. Гэтэл Шону хажууд нь ирж зогсоод

-Найз залууд чинь хүргэхгүй болохоор би наана чинь суучих уу? гэхэд нь эгээтэй л хайлчихсангүй.

"Ингэж хэлэхээр чинь ... би буруугаар ойлгох нь. Шону, нуруулаг сайхан залуу гуйж байна!! Найдвар өгөхөө болилдоо. Түр зуурхан нүдэнд ороод гардаг давхраа шиг үйлдэл хийхээ болино уу"

Ингэж хэлмээр байвч амнаас ямар гарах биш.

-Найз залууд чинь санаархаагүй. Ердөө хоолонд даасан төдий. Тэглээч Вону миний сонирхол биш!

Би арай дорвитой сөрөг довтолгоо хийтэл Минхёг босч ирээд

-Кихён аа? Үнэхээр гей байх нь ээ? гээд их ёжтой инээмсэглэхэд Шону толгойн дээр нь номоор хөнгөхөн цохиод

-Хүний ямар байх нь чамд хамаагүй шүү дээ гээд өнөөх хажуугийн суудал дээр суучихав.

Гэтэл хаалгаар орж ирэх нэгэн дээр бөөн шуугиан гарсан юм.

"Хамгаас дургүй цор ганц хүн. Минхёгаас яршигтай нэгэн. Чаэ Хёнвон. Өндрөөс цаашгүй амьтан. Гадаад руу солилцоогоор явчихаад иржээ...."

~~~~~~~~~~~~~~~

Өдөрт 3 хэсэг ~~~та нар л ийм хөөрхөн бна шүү дээ кк ♥️

Бас би бодож байна

Үүний дараа Hyungwonho-р ийм богино хэмжээний бичвэр бичдэг юм билүү гээд. :] саналаа хэлээрэй.

°Big guy or Gay guy° [дууссан]Where stories live. Discover now