Цэнхэр далай дээр хар саарал өнгийн модоор хийгдсэн агаад энэ хорвоод цор ганц тас хар өнгийн онгоцны далбаатай хөлөг онгоц хөвөн яваа харагдана. Хар өнгөтэй онгоцны далбаанаас нь харвал хэний хөлөг онгоц болох нь илт байв. Энэ хорвоод өөрийн сүрдмээр хар хөлөг онгоцоороо алдартай цэнхэр тэнгисийг өөрийн гарын алга шигээ бүх нүх сүв бүрийг мэддэг Хвасоны хөлөг болох Эрдэнэс байх аж.
Хвасон гэх далайн дээрэмчин эрэг дээрх бүх хүмүүсийг айдаст автуулдаг нэгэн. Тэрээр салхины чиглэл таарсан зүгт өөрийн нүсэр хөлгөө залж, дээрэм хийхээр аян замд гарч амьдралынхаа өдөр хоногийг өнгөрөөдөг гэж яригддаг билээ.
Энэхүү хөлөг онгоц дээр эмэгтэй хүний тарчлан орилох чимээ хадах бөгөөд хөлөг дээрх бүх далайн дээрэмчид үүнийг байдаг л зүйл мэт үл хайхран өөр өөрсдийн ажилдаа анхаарцгаах аж. Ахмадын өрөөний хаалга руу нүднийхээ булангаар ширтэж буй залуу түүний хажууд зогсох намхан залууд хандан "Манай ахмад ойрд арай илүү хэрцгий болсон юм шиг санагдахгүй байна уу?" хэмээн өөрийн таамгаа лавлав.
"Чамтай зуун хувь санал нийлж байна шүү, тиймээс би нэг зүйл бодсон байгаа" гэхэд өндөр залуугийн санаа нь зовон юу сэдэж байгаа талаар асуух санаатай ам нээхтэй зэрэгцэн ахмадын өрөөний хаалга онгойх нь тэр. Тэрээр амаа буцааж хаагаад ахмад руугаа харвал тэр нэг гараараа үсээ хойш самнаад өвөл шиг хүйтэн царайгаа тодруулсаар өрөө рүүгээ дохилоо. Түүний үйлдэл юуг илэрхийлж байгааг мэдсэн туслах "Алив Үёонаа, хайрт махчин загаснуудаа хооллох цаг болж"
Үёон түүний үгийг даган ахмадын өрөө рүү ороход урьд шөнө нь Мингигийн ахмаддаа бэлэг болгож барьсан эмэгтэй бараг үхлүүт мэт хэвтэж байлаа. Үёон санаа алдсаар "Би хөлөөс нь, Юүну чи мөрнөөс нь" гэж хэлээд тэд хамтдаа мөнөөх эмэгтэйг өргөн өрөөнөөс гарах замдаа Юүну ам нээн "Ахмадын уур огтхон ч гараагүй харагдах юм, хайран эмэгтэй" гэсээр санаа алдав.
YOU ARE READING
Pirate King
Fantasy[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал...