Хааны ордонд хоёр шивэгчин хэн нэгний өргөө рүү харж зогсон шивнэлдэж байлаа. "Ордонд Жон татвар ахайтанг эрэгтэй гэсэн цуу яриа гарсан лээ" "Байж боломгүй зүйлс ярьж байгаад толгойгүй болохвий" Гэхэд өнөөх нь, "Үнэний ортой учраас л яриа гардаг юм" гэж айлгүйхэн инээмсэглэв. "Шивэгчин та Жон татвартай шөнийг өнгөрөөж үзээ юу?" гэнэт ард нь, ийн дугарахад хоёр шивэгчид ихэд цочирдон эргэж хараад, уулга алдахын сацуу газар сөгдөн мөргөлөө. "Хаантан бид үхэх ял хийлээ" өршөөл эрэн дотороо залбирахдаа тэд амь үлдэх эсэхдээ үнэхээр эргэлзэж байв....