Fluttering moment pt.3

226 5 0
                                    

~Мирин

Яагаад ижил хүйстнээ сонирхдог гэж хэлсэн юм болоо?

Жонгүкийг итгэчихнэ гэж хэн мэдэхэв дээ? Яахав худлаа ч бас биш л дээ. Хоёр хүйстнээ сонирхдог учраас.

Ихэнхдээ эмэгтэйчүүдтэй уулздаг. Ил гаргахгүй тэгэж байгаад л уулзахаа больчихдог болохоор зүгээр санагддаг юм. Нэг удаа үнэхээр таалагдаад үерхэж байсан ч найз охин маань өөр залуутай унтаж байхыг нь хараад үерхэх гэдэг ямар ядаргаатай зүйл болохыг нь ухаарсан даа.

"Би өвдчихсөн" гэх сулхан дуу утасны цаанаас гарлаа. "Би ямар найз охин чинь биш яагаад намайг дуудаад байгаан?" гэж очихоос залхуу хүрэн дургүйлхлээ.

"Надад ганц удаа хоол хийгээд өгчих л дөө" гэж гонгиноно.

Тэр ядаргаатай. Ижил хүйстэн гэж хэлсний дараа намайг дарж авчих гээд байсан хандлага нь өөрчлөгдсөн ч тайван байлгаагүй гэдгийг нуух юун.

"Заза очлоо доо очлоо"

Өчигдөр бороонд норчихоод халуурч байгаа биз. Бороотой байхад хэн гадаа хөл бөмбөг тогло гэсэн юм.

Халууны эм, бас бус юм аваад тэднийд ирлээ. Удаж удаж хаалгаа тайллаа. Царай нь цонхийгоод өмссөн фудболк нь хөлсөндөө норчихжээ.

Орондоо ор гэж үглэсээр дулаахан юмаар хучин, эм өгөөд орхилоо. Хоол нэртэй жаахан өтгөн зутан хийж өгөв. Би хоол хийхдээ муу гэж хэлээд байхад янз үзэх гэж байгаа юм шиг дандаа бүтэхгүй юм хийлгэнэ.

"Бурхан минь би хөлөрсөөр байгаад турахнээ" гэхэд нь инээд хүрэв. "Миний булчин байхгүй болчихсон байна гээд үглээд байсан харин ч сайн юм биш үү"

Инээмэр аядаад хоолноосоо халбагадана. "Чиний хоол давс багатай болохоор өвдсөн үед идэхэд гоё юмаа"

"Заа, таалагдаж байгаа бол яамай" гээд хоолоо идэж ядахыг нь харна. Тэрнийг юм гуйхаар үгүй гэж хэлж чадахгүй хэцүү юмаа.

"Гэрээ цэвэрлэхгүй яасын? Хэзээнээс ийм нохойн хороонд байдаг болчихоов?"

"Үйлчлэгч эгч ойрдоо ирж чадахгүй гэсээн. Гэрт нь ажил гарсан гээд ирэхээ больчихсон"

"За наадахаа идчихээд унт. Унтаад сэрвэл халуун чинь буучих байх. Сэрэхээр чинь ярья" гээд бослоо.

Угаалгын машинд чихсэн хувцаснуудыг нь ангилж шидээд бусад юмнуудыг нь цэвэрлэнэ. Ширээн дээрээ баахан юм наачихсан. Ном, сэтгүүл хагас дутуу нээгээд тавьжээ. Залхуу амьтан.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now