IWY pt.2

37 3 0
                                    

~Арим

Би ахиад л тэрэнд боломж олгочихлоо. Яагаад үнсүүлж байгаа юм бэ? Тэр хүн намайг ахиад зовоохоос өөрийг хийж чадна гэж үү?

Тэрний орилохыг үл тоон би буцаад орлоо. Тархи минь задарчих шахан зөвхөн тэрний талаарх бодлоор дүүрнэ. Намайг жаргалтай болгодог тэр үйлдлүүд, царайлаг төрх, тайвшруулдаг хоолой гээд хичнээн сайхан залуу ч гэсэн тэр мөн л өнөөх намайг зовоодог хүн шүү дээ.

Намайг хуурч байна гэж бодоогүй гэнэ шүү.

Би чамд чухал байсан бол чи намайг бодно биз дээ. Ер нь би сэтгэлд нь хүрэхгүй байгаа болоод л өөр эмэгтэй рүү харж байгаа юм биш үү?

"Хүүеээ тэр хайр зарлаад байгаа залуугаа аваачээ" гэж хөгжилтэй гэгч инээн найз маань хэллээ. "Ингэтлээ гүйж байхад, чамд одоо ч уучлах бодол байхгүй юу" гэж өмнөх хөгжилтэйгөөсөө өөрөөр болгоомжтой гэгч асуулаа.

"Мэдэхгүй ээ, би яах ёстойгоо ойлгохгүй байна. Намайг зовоогоод байгаа хүнийг би хүсээд байгаа мөртлөө буцаагаад зовооно гэж айгаад уучлахыг хүсэхгүй байна"

Найз минь намайг чанга гэгч нь тэвэрлээ.

"Би тархиа дагах ёстой юу, сэтгэлээ дагах ёстой юу?"

"Чиний л сонголт. Хайртай байлаа гээд үүрд жаргадаггүй, хайргүй байлаа гээд үүрд зовдоггүй шүү дээ. Тэрнийг уучлах зориггүй байсандаа харамсах уу гэдгээ л бодож үздээ. Эсрэгээрээ энэ сонголтыг хийгээд дараа нь харамсах уу?"

"Аа~аа чи дандаа ингэж фолисофилог юм ярьж байх юм. Чамтай чамгүй би бодсоор байгаад солиорох гэж байна"

"Миний үглэх чамд таалагдахгүй байна гэхээр чи шийдвэрээ гаргачихсан юмуу?"

"Тэгсээн" гэж урамгүйхэн хэлээд "Тэр амьтныг хүсэх тачаалынхаа учрыг эхлээд олоодохьё"

Найз маань санаа зовонгуй харцаар намайг үдэж өглөө.

Би үүдэнд тэрнийг хүлээн зогсоно. Толгой дотор минь эсрэг тэсрэг бодлууд эргэлдэх ч тэр дундаас согтуу миний унтах хүсэл давамгайлан гарч ирнэ.

Жонгүк хаалгаар дөнгөж орж ирэхэд би гарнаас нь татсаар хүний нүднээс далд, хоёулхнаа өрөөнд орлоо.

Энгэрт нь тэврүүлэхэд тэрний царайнд инээмсэглэл тодорно. Уруул дээр минь үнсээд чанга гэгч тэвэрнэ.

"Би чамайг уучлаагүй байгаа шүү"

Жонгүк инээсэн хэвээр толгой дохино. "Би чиний уучлалын төлөө юуг ч хийхэд бэлэн байна"

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now