Partner pt 2

336 9 1
                                    

/Жонгүкийн талаас/

Би тэрнийг номын санд анх удаа харж байсан юм. Өндөр өсгийтөө тайлаад хөлөө сандал дээр тавьчихсан манга уншиж байсан юм. Ер нь номын санд тийм чөлөөтэй байж болдог гэдгийг би анх удаагаа мэдэж билээ. 

Номын санд номоо аваад л чимээгүйхэн уншаад л, эсвэл буцаж өгөөд л тэгээд л гардаг гэж боддог байлаа. Харин тэрнийг харснаас хойш гэр шиг минь тухтай санагдаж орох бүрт тайван амгаланг мэдэрдэг болсон.

Дээд давхарт гарч хэрэгтэй номнуудаа аваад доош буухдаа ахиад л тэрнийг харлаа. Бариу богино шорт өмсчихөөд яаж ингэж суудаг байнаа. Ширээн дээр нь хэдэн чихэр байв. Цаанаас нэг залуу ирэн ундаа тавив. Тэр ч од юмаа.

...

Хичээлээ тарчхаад бие даалтан дээрээ юу зурахаа бодон хэсэг гэюүрч суув. Заавал хүн зурна гэсэн. Бас өнгөтөөр. Хмммм

Хэнийгээ хаанаасаа олж зурнаа.

Сандалаа налан тэнгэр лүү ширтэж байтал хажууд эмэгтэйчүүдийн инээлдэх дуулдлаа. Өндийн суугаад харахад над руу хэсэг оюутнууд ширтэж байв. Үнэндээ эмэгтэйчүүдийг сонирхдоггүй гэж хэлэхгүй ч гэсэн зүгээр л одоохондоо цаг нь болоогүй юм шиг санагддаг учраас үл тоодог юм. Чихэвчээ зүүн ахиад л гэюүрч эхлэв.

Нүдээ анин намуухан аянд уусан толгой дох бодол хоорондоо холилдон эргэлдсээр нойр минь хүрч байв.

Хэн нэг эмэгтэйн төрх толгойд минь орох ч хэн гэдгийг нь санахгүй юм. Нэг л дулаахан, зүрхийг минь булиглуулах мэдрэмж.

Толгой минь хойшоо унахад цочин, зүүрмэглэхээ болин том нүдлэн ийш тийш харлаа. Хэн ч алга.

Цүнхээ аван ахын өрөөнд очлоо. 

би: ахаа, тэр бие даалтанд чинь юу зурвал зүгээр юм бэ

ах: би энд цагийн багш хийж байгаашдээ! өөрөө бодож ол. Ах чинь байлаа гээд чамд тусална гэсэн үг биш

би: эээ, ахаа

ах толгой сэгсрэн: хүн зураарай гэсэн юм чинь хэн нэгнийг л олоод зураачдээ

би: хэнийг вэ? бас ямар байдалтай

ах над руу онийн хараад: тэрийг чи мэдэх болохоос биш, би чиний зурагны чинь арга барилыг дүгнэх болохоос утга санааг нь тийм их харахгүй. Гэхдээ! Утгагүй гэсэн үг биш. Мэдрэмжийг чинь илэрхийлсэн байх ёстой.

би: таньтай ярихаар заримдаа тэнэг болоод дуусах юмаа

ах: найз охиноо ч юмуу зураач дээ

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now