Evol

266 8 0
                                    

Яагаад тэрнийг харах бүртээ хамаг хяналтаа алдчихдаг юм бэ? Хамгийн эргүү, хөгийн амьтан шиг л аашилна.

Хаалга онгойлгосон мөчөөс л тэрний бие тархийг минь эзэмджээ. Нимгэн цамцных нь цаанаас хөхнийх нь толгой харагдаж, зүгээр л орон дээр сууж байгаа ч гэсэн яг л намайг урин дуудах мэт ...

Харин харц нь, нүүр нь хүртэл надаас зугатах мэт. Харц нь минийх дээр хором ч тогтохгүй, өөр тийш харна. Би л тэрнийг ийм болгочихсон!

"Би өглөө эрт ажилтай" гэж дуулдах төдий хэллээ. Нэг ёсондоо өөрийг нь оролдохгүй байхыг гуйж байгаа, хүсэхгүй байгаагаа илэрхийлж байгаа нь энэ.

Утсанд нь зурвас ирсэн бололтой. Хүзүүгээ сунган хажуу тийш харлаа. Яг л шимүүлчихсэн юм шиг хачин юм байв. Хүзүүнээс нь барин өнөөхийг нь ойроос харлаа.

"Энэ юу юм?"

"Мэдэхгүй ээ" гэж хоолой нь бага зэрэг чичрэн хэллээ. "Магадгүй чинийх байх" гэж мөн хойноос нь итгэлгүй хэлэв.

Минийх гэж бодохгүй байгаад л гол нь байна. Хамгийн сүүлд хэзээ би тэрнийг үнссэн гэж? Бараг л долоо хоногийн өмнө биш гэж үү? Яагаад ийм!

"Нээрээ шүү, жонгүк. Хэн ч надад хүрээгүй"

Тэрэнд үргэлж итгэдэг ч гэсэн зүгээр л өөр хэн нэгэн хүрсэн гэж бодохоор уур хүрээд байна. Магад хүрээгүй байж болох ч хүрсэн гэсэн бодол уурыг минь хүргэнэ. Амьсгаагаа гүнзгий авч гарган аль болох тайвшрахыг хичээлээ.

Тэр надаас зугатан орны цаад хэсэгт очлоо. Харц нь над дээр тогтохгүй хэвээрээ ч, өмнөхөөсөө ч хөшүүн, хоосон харагдана. Тэгээд тэр гэнэтхэн санаа алдлаа. Нүдээ аньчихсан тул тайван харагдана.

"Хэн хийснийг нь санаа юу?" ямар новшоо яриад байгаагаа би заримдаа өөрөө ч ойлгодоггүй. Зүгээр л уур минь хүрээд тэр.

"Жонгүк" гэж гуйх аятай намуухан хэлээд энэ өрөөнд орсноос хойш анх удаа нүд рүү минь эгцлэн харлаа. "Би хэнтэй ч ойртоогүй. Томилолтоор яваад ирсэн нь үнэн."

"Тэгвэл энэ" гэж тэрний хүзүү рүү заахад "шумуул ч юмуу, эсвэл юмаар цохичихсон байж магад. Мэдэхгүй байна!" гэж ууртай нь аргагүй цухалдан дуугаа өндөрсгөлөө.

Тэгээд өмссөн хувцсаа нэг нэгээр нь тайллаа. "Чиний ганц хүсдэг юм чинь энэ биз дээ?" гэж ёжтой хэлээд цамцны минь захнаас татан уруул дээр минь үнслээ.

Үнсэлт дундаа уруулыг нь хазахад тэр над руу нүдээ эргэлдүүлээд гарыг минь өгзгөн дээрээ аваачлаа. "Энэ сүүлийнх! Хүссэнээрээ хүрээд ав!" Гайхан нүд рүү нь харахад надаас айдаггүй тэр эмэгтэй буцаад болчихсон юм шиг санагдлаа. Гэхдээ тэр өмнө нь хайртай шүү гэж хэлчихээд итгэл төгс ширтдэг байсан бол одоо сүүлийнх гэж бодохоор санаа нь амарсан шинжтэй харж байв.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now