Someone who take me to the edge

546 12 0
                                    

Би хэзээ ч өөртөө дуртай байгаагүй. Бүр үзэн яддаг. Толинд харах бүрт дургүй хүрнэ.

Яагаад би энгийн хүн шиг биетэй байж болохгүй гэж. Намхан тэгснээ биедээ таараагүй том хөх, хамгийн дургүй том бөгс тэгээд том бөгстэй болохоор зузаан гуятай. Би ерөнхийдөө хөвсгөр байсан л даа. Өөртөө итгэлтэй байхын тулд биеэ өөрчлөх гэж үнэхээр их хичээсэн. Хоолны дэглэм барьж, дасгал хийж. Гэхдээ юу гээч тийм ч их өөрчлөгдөөгүй. Хичнээн дэглэм бариад биеийн минь үндсэн галбир өөрчлөгдөөгүй. Үнэндээ өөрийнхөө мэдрэмжээр турна гэж бодсоноороо л хийсэн болохоор эцэст нь бэлхүүс минь нарийхан болоод гуя минь тураагүй ч булчинлаг болчихсон. Хамгийн дургүй хэсгүүд минь тураагүй. Хөх минь арай багассан ч гэсэн бараг хагас жил зүтгээд үр дүн гараагүйд нь дургүй хүрээд дэглэм барихаа больчихсон чинь буцаад томорчихсон.

Найзууд маань надад атаархаж байна гээд л үнэндээ том хөх сайхан биш ш дээ. Хүн болгон харна, хувцас өмсөхөөр багтахгүй, унтахаар доороос нухна.

Нэг үгээр би өөрийнхөө биеийг үзэн яддаг.

...

Бага ангиас хойш надтай хамт байгаа хамгийн дотны минь найз эмэгтэй Хамин над руу муурын нүд гарган миний хэзээ ч хийхгүй, хүсэхгүй зүйлийг минь хийхийг гуйна.

Хамин: ээ л дээ, надад хань хэрэгтэй байнаа. Надад чамаас өөр асуучих хүн байхгүй байна шд. Би тэр pool party руу явмаар байна. Эээ. Эээ. Би бүх юмыг чинь даая л даа.

би: хэрвээ хөгжмийнх байсан бол явах сан. Усан сан бол үгүй. Томоос том No

хамин: би явмаар байна гээд л хошуугаа унжуулан уйлах гэж байгаа аятай байв.

Би: хаминаа би усан сан руу явахгүй. Үхсэн ч чадахгүй.

Хамин над руу үнэхээр гуйсан харцаар харж байснаа: заза боль мэдүү гээд босоод явчихав.
Одоо яанаа энэ охины уурыг гаргах гэж бөөн юм болно доо.
Хамин уурладаггүй мөртлөө, нэг уурлавал бараг л уурлуулсан хүнээ алахад бэлэн байдаг. Гэхдээ энэ удаагийнх уур гэхээсээ гомдол. Уурлуулчихсан бол инээлгэхсэн гомдчихсон болохоор яах ч аргагүй.

Өдрийн цайны цагаар тэрэн рүү залгасан ч утсаа авсангүй. Хичээлдээ надтай хамт суусангүй.

Бараг 2 хоног намайг байхгүй юм шиг л аашиллаа.

Ангиас нь гарч байхад нь ярилцъя гэхэд тэр шуудхан зөрж өнгөрөв.

Би: хамин аа, би тэр партид чинь явнаа. Одоо надтай ярь л даа.

Хамин над руу баярлан гүйж ирээд: нээрээ биз! Yeeees!

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now