Cannot forget pt.2

179 6 2
                                    

~Жонгүк

Орж үзэхээр шийдсэн клуб маань хүн ихтэй байлаа. Шиша, DJ нь хүмүүст их таалагддаг цэвэрхэн газар.

Хөгжмийн хэмнэл дотор хуримтлагдсан стрессийг тайлна. Меню дээрх коктайл, шотнуудаас нь ууна. Өнөөдөртөө ч бүгдийг нь амталж дийлэхгүй бололтой. Угсруулаад олныг уучихаж. Согтож байна.

Анхаарлаа төвлөрүүлэхийг хичээн тек налан, бүжгийн талбайг харна. Гэхдээ хэрэггүй ч байж уу. Бүр толгой эргээд байх чинь.

Нүдээ анин буцаагаад нээлээ.

Таазаа хаялан бүжихэд гэдэснийх нь эмзэг арьс цухалзан, өргөн өмд нь намирна. Яаж таарсныг бүү мэт бага зэрэг нуран, над руу тонгойход хөхнийх нь даруулга нүдэнд өртлөө. Хөхөн дээрээ нарийн даруулгатай аж.

Дотуур хувцсанд дуртай би гэдэг хүн цаанаасаа л хүслээр оргилоод ирлээ.

Тэр бүсгүй гэнэтхэн алга болчихов. Эсвэл миний согтуу нүд дагуулж дийлсэнгүй юу?

Угаалгын өрөө орж нүүрээ хүйтэн усаар угаагаад сэргэлээ. Ядаж л юмнууд нэг байрандаа тогтлоо.

Цамцныхаа ханцуйг норгочихжээ. Дээш нь шуун толинд нэг харан үсээ янзлаад гарлаа.

Энд тэндээс харц унагах нь мэдрэгдэнэ. Хажуугаар зөрөхдөө гарнаас хүртэл атгана. Гэхдээ миний хараанд өртсөн хүн байгаа бүсгүйчүүд ээ.

Дээд давхраас хайхаар шийдэн тойрсон ч олдсонгүй. Доор бүжиглэх хүмүүс дотор, ийш тийшээ ширээ рүү хүртэл гүйлгэн харлаа.

Олохгүйдээ урам хугараад ирлээ. Ахиад ганц шот авчихаад явья гэж бодсоор текэн дээр ирлээ.

Нэг л танил хувцас намайг угтлаа. Эгцхэн суусан бие нь хичнээн дур булаам юм бэ.

Утсыг нь сануулахад над руу нэг тогтож хараад Баярлалаа гэчихээд явах гэж байлаа. Хичнээн их хайлаа даа, юу гэж зүгээр явна гэж.

Тэр шот авч өгчихөөд намайг уухыг хүлээх ч үгүй өөрөө уулаа. Тэгээд над руу харсан ч үгүй хүмүүс дунд уусан алга болов.

Тэрний авч өгсөн анхны уух юмыг үлдээх хүсэл төрсөнгүй. Хоолойгоор зуран, амтлаг бөгөөд гааны сэнгэнэсэн амт үлдээв.

Тэр бүсгүйг яарахыг харсан тул үүд рүү чиглэлээ. Ашгүй олчихлоо.

Биеэ барьж чадаагүйгээ нуух юун. Зүгээр л хэн бүхнээс онцгойрсон энэ бүсгүйг би үнсээд авлаа. Жаахан томдуу уруул нь үнсэхэд үнэхээр тааламжтай. Яг л намайг хөхөөч гэж байгаа юм шиг ам руу минь аяндаа л ороод ирнэ.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now