Friend

1.3K 19 0
                                    

Хүмүүс bungee jump гэвэл сайн мэдэх байхаа. Өндрөөс чөлөөт уналт хийдэг тэр зүйл. Би хүмүүстэй сайн ойлголцож, өөрийгөө илэрхийлж чаддаггүй учраас тийм ч их танилтай биш. Тийм ч учраас хүмүүстэй мсжээр эсвэл чатаар харилцах шалтаг гардаггүй юм. Нэг удаа над руу эхэлж мсж бичсэн тэр "дугаар"-тай би яг нэг жил харилцжээ. Яг нэг жил шүү. Бид ахлах сургуулиа төгсөхийн өмнө бие биентэйгээ уулзаж танилцахаар шийдсэн юм. Мэдээж өнөөдөр тэр өдөр. Тиймээс мартахгүйн тулд хамгийн айдаг зүйлээ, магадгүй эмэгтэй хүн, эсвэл бүр хүн бүрийн айдаг тэр зүйлийг хийхээр шийдсэн юм.

Тэр нэгнийг харна гэхээс байж ядан хурдхан очоод хүлээж тэсэлгүй дээш гарлаа. Удаанаар өгсөх хэдий ч өгсөх тусам газар холдож, би тэнгэр лүү урсдаг шатаар гараад байна уу л гэмээр мэдрэмж төрж байлаа. Аймаар санагдах байх гэж бодон аль болох доош харахгүйг хичээнэ. Гэсэн ч энэ чинь доороо л суурьтай болохоос бусад хэсгээрээ цонхтой шүү дээ. Хаана ч очсон гадаах орчин харагдана. Өргөгчинд надтай хамт явах тэр ах намайг шоолон инээнэ. Чанга биш зүгээр л нүүрэнд нь инээмсэглэл тодорно. Танихгүй хүн учраас уурлаж чадсангүй өөрийгөө тайвшруулан сэвнэ. Тэр ахын замынхаа дунд явна гэхийг сонсоод одоо л уу гэж бодогдон өөрийн эрхгүй 'нээрээ юу?' гэхэд ахиад л шоолон толгой дохилоо. Үнэн эсэхийг шалгахаар нэг талд нь байх онгорхой цонхтой хэсэг рүү очин толгойгоо гаргалаа. Жаахан сэрүүхэн ч гэсэн сэвшээ салхи арьсыг минь илбэн өнгөрнө. Дээшээ харахад нар өөдөөс минь гялбана. Гараараа халхлан харахад үнэхээр бид дөнгөж замынхаа хагаст явж байлаа. Айснаас болоод л удсан бололтой. Гэхдээ нэн зориглоход айдас минь тэр чигээрээ намайг орхилоо. Гялбах нар, хөх тэнгэр, сэвшээ салхи... Вууав үнэхээр сайхан. Гараа гарган мэдрэн царай минь баясгалангаар дүүрлээ.

Гэнэт л нөгөө охин маань ирж чадах байхаа гэж бодлоо. Ихэнх охид ирэхгүй. Гуйя намайг бодоод ирээрэй. Угаасаа бидний уулзах цаг аль хэдийн 30 минутаар хоцорчихсон байна. Дээш гарахад 10 минут зарцууллаа. Тэнд одоо үеийн тренд болсон өвдөг нь уранхай хар бариудуу боловч скинни биш өмд, мөн хар өнгийн пүүз, дээгүүрээ зузаандуу хар ногоон өнгийн бомбор бас дээрээс нь хар саравчтай малгай өмссөн нэгэн залуу байж байлаа. Цагаа харан цааш эргэлээ. Би тэрнийг биш байх гэж бодон утсаа гарган харахад уулзсан цагаас 38 минут өнгөрчээ. Нэгэнт дээр гарсан учраас би мсж бичлээ.
- ирсэн юм уу. Би дээр гарчихаад хүлээж байна.
Утасныхаа дэлгэцийн унтраав уу үгүй юу дуудлага ирлээ. Дэлгэцэн дээр ❤friend❤ гэсэн бичиг гарна. Анх удаагаа залгаж байгаа учраас бага зэрэг хоолойгоо засан авахад
- чи яг одоо их хөөрхөн харагдаж байна гэсэн эрэгтэй хоолой давтан сонсогдлоо. Утсанд бас хажууд. Гайхан нөгөө залуу руу харахад тэр гаран дахь утсаа чихэн дээрээ бариад над руу инээх ажээ. Би тэрнийг эрэгтэй гэж бодоогүй. Үнэхээр ваа хэлэх ч үг алга. Шоконд орон утсаа чихэн дээрээ барьсаар түүн рүү гөлөрлөө.
Би хууртагдчихаж!!!!!

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now