Insta pt.3

128 5 0
                                    

Миёон утас руугаа байсгээд л гараа явуулна. Жонгүкээс ямар нэг зурвас эсвэл comment хүлээх ч юу ч ирсэнгүй. Саяхнаас өөрийг нь тоохгүй байгаа юм шиг санагдана.  Хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй ийш тийш сатаарна.

Тэхён хэдэн хийх юм олж өгсөн ч өөрийнхөө урдахыг хийж чадахгүй байгаа хүн яаж бусдын юмыг хийхэв. Татгалзаж, бөөн санаашрал явж байлаа.

Миёон яагаад ингээд байгааг тэхён ойлгохгүй байв. Жонгүкээс болсон юмуу гэхээр тэр нь өөрчлөгдсөн юмгүй зүгээр л урьдын адил байж байв.

Тэхён хүртэл аргаа бараад сэтгэлийг нь засахаар оройн хоолонд урилаа. Тэхён дуртай догбуги, сангибсал гээд бүгдийг захиасан боловч хоолонд даалгаж буй Миёон тоосон шинжгүй ердөө л ходоодоо дүүргэж байв.

Сөжү задалж аль аль нь нэг их юм ярилгүй ууж эхэллээ. Сүүлдээ тэхёны тэсвэр алдагдан жонгүкийг дуудаж орхив. Миёоны хачин үйлдлийн гол шалтгаан нь жонгүк гэдгийг зөнгөөрөө мэдрэх ч яг юу болохгүй байгааг ойлгож ядна. Ашгүй жонгүк ирлээ.

Тэхён баяр хөөр дүүрэн угтан авч, жонгүк яагаад дуудсаныг нь гайхсаар хамт ууж эхлэв. Миёоны харц улам ч хүйтэн болох ба яагаад намайг тоохгүй байгаа юм гэж хэлмээр санагдан арай гэж амаа хамхиж байв. Жонгүк харин миёоныг хэт их шахамдуулж байснаа ухаарч, хойш ухарсан нь энэ. Яриа хөөрөө зөвхөн хоёр хүний хооронд өрнөх бөгөөд нэг бол тэхён-миёон, эсвэл жонгүк-тэхён.

Тэхён тэр хоёрын холбогч байхаас залхаж, утас нь дуугарахад баярласандаа үсэрчихсэнгүй. Хурдхан тэднээс зугатан явлаа.

Жонгүк уур амьсгал эвгүй байна гэж бодсонгүй. Угаас тэр л яриа өдөхгүй бол ийм л байдаг шүү дээ. Гэхдээ л удаан юм ярихгүй байх нь эвгүй байх аж.

Миёон амаа хамхисан чигээр өөртөө хундагалан ууж, хаяа нэг хоолноосоо иднэ. Жонгүк түрүүлж яриа өдсөн ч үг дугарахгүй гэж бодож байлаа.

Ширээн дээр байснаа ууж дуусгасны дараа л миёон ахиад захиалах гэж ам нээлээ. Жонгүк ширээн дээрх хэдэн шил рүү хараад нилээн уучихсан байна гэж бодлоо. Даанч удаан чимээгүй байсны улмаас шуудхан "болно" гэж хэлэх итгэл төрсөнгүй. Угаасаа хэлсэн ч үгийг нь сонсоогүй мэт царайлахыг нь мэдэж байв.

Сөжү ирэхэд жонгүк түүнд хундагалаж өглөө. Миёон авсангүй албаар хажуу тийш нь тавиад өөртөө хундагаллаа. Жонгүк ингэнэ чинээ санасангүй миёон руу гайхан харж байлаа.

Fooled!! Хууртагдчихлаа!! Yarareta!!Where stories live. Discover now